Яагаад заавал эрдэст ус гэж?
IDS Borjomi Georgia-ийн гидрегеологич Темур Корошинадзе хариуллаа
Эрдэст ус гэж юу вэ?
Байгалийн эрдэст ус гэдэг нь гадны хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөөгүй, байгалийн химийн найрлагаа хадгалсан гүний ус юм. Энэ төрлийн ус нь хүнсний бүтээгдэхүүний нэг төрөлд тооцогддог бөгөөд үүнд агуулагддаг биологийн идэвхт бодисууд (төмөр, иод, фтор, бром, цахиур) энгийн устай харьцуулахад ихээр агуулагдах тохиолдолд эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг билээ.
Эрдэст усанд ямар бодисууд агуулагддаг вэ?
Эрдэст усанд макро (кальци, магни, кали, натри, хлорид) болон микро (төмөр, цайр, иод, манган, селен, фтор, цахиур) элементүүд агуулагддаг. Эрдэст ус бүрийн найрлага хоорондоо харилцан адилгүй бөгөөд усанд агуулагдах нэгдлүүдээс гадна 60 гаруй төрлийн эрдэс бодис төрөл бүрийн концентрацтайгаар агуулагдаж байдаг (найрлагын талаарх мэдээллийг шошго дээрээс харна уу).
Эрдэст ус энгийн уснаас илүү эрүүл мэндэд тустай юу?
Дээр дурдсанчлан, эрдэст ус нь байгалийн макро болон микро элементүүдээр баялаг тул хүний бие махбодод тустай юм. Тухайлбал, эрдэст усыг тогтмол хэрэглэх нь ходоод, гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчилж (хөнгөн шатанд), хүчил, шүлтийн тэнцвэрийг хангаж, арьсыг толигор болгож, хумс, үсийг бэхжүүлдэг билээ.
Эрдэст усыг ямар хэмжээгээр хэрэглэхэд зохистой вэ?
Өдөрт уух эрдэст усны хэмжээ усны төрөл, найрлагын хэмжээнээсээ шалтгаалан өөр, өөр байна. Энэхүү усыг ундны, эмчилгээний, ундны болон эмчилгээний гэсэн гурван төрөлд хуваадаг бөгөөд тус бүрийнх нь давсны хэмжээ өөр, өөр байдгийг анхаарах хэрэгтэй.
- 1л усанд 1-с доош грамм давс агуулагдсан бол ямар нэг хатуу дэглэмийн дагуу уухыг шаарддаггүй.
- 1л усанд 1-10 г давс агуулагдсан бол ямар нэг эрүүл мэндийн заалтгүй тохиолдолд хязгаарлалт байхгүй.
- 1л усанд 10-с дээш грамм давс агуулагддаг бол зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.