Хайх

Жизель Бундхений баримталдаг эрүүл хооллолтын 5 дүрэм

Жизель Бундхений баримталдаг эрүүл хооллолтын 5 дүрэм

Эрүүл бие, толигор арьсны нууц

Text: Buro.Mongolia


Зураг:

Эрүүл амьдралын хэв маягаараа алдартай загвар өмсөгчдийн нэг Жизель Бундхен эрүүл хооллохын тулд өөрийн биеэр жимс ногоогоо тарьдаг. Хүнсний мэргэжилтэн, тогооч Аллен Кэмпбелл Жизель Бундхений хоолны дэглэмийн зөвлөхөөр ажилладаг ба түүний хооллолтондоо баримталдаг зургаан зарчмыг бидэнтэй хуваалцлаа.

Амин дэмээр баялаг өглөөний цай

Өглөө бүрийг зүсэм нимбэгтэй бүлээн ус ууснаар эхлүүлдэг. Нимбэгтэй бүлээн ус биеийн хүчил шүлтийн хэмжээг тэнцвэржүүлж, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжиж өгдөг давуу талтай. Үүний дараагаар биеийг сэргээх үйлчилгээтэй цэвэр жимсний шүүс аль эсвэл смүүти бэлдэж ууна. Харин бага үдийн хоолондоо чанасан өндөг, авокадо, цавуулаг бодисгүй талх, жимс ногоог зооглодог.

Ганц төрлийн жимс бус, оронд нь жимсний цуглуулга

Жизель олон төрлийн жимсийг холин идэж төрөл бүрийн амин дэмийг нэг дороос олж авдаг байна. Жишээ нь киви жимснээс хангалттай хэмжээний С амин дэмийг авах бол гүзээлзгэнэ жимс бие дахь кальц, фосфорыг нөхдөг болохыг тэрээр дурдлаа.

Эрүүл хооллолт  - Өөрийгөө хайрлах

“Өөрийнхөө биеийг сүм мэтээр төсөөлөн үргэлж сайн сайхан зүйлсээр дүүргэхийг хүсдэг” хэмээн Жизель онцолсон юм. Түүний гэр бүл хүнс ногоондоо ихэвчлэн амин дэмээр баялаг, эрүүл хүнс сонгож хэрэглэдэг ба элсэн чихэр, цагаан гурил зэргийг ор тас мартжээ.

Улаан махны хэрэглээг багасгах

Энэхүү зарчим нь Монгол орны уур амьсгалд тохиромжгүй ч бид урин дулааны улиралд хэрэгжүүлэх боломжтой гэдэгт итгэлтэй байна. Жизелийн гэр бүл сард зөвхөн 1-2 удаа л улаан махыг хүнсэндээ хэрэглэдэг ба бусад үед жимс хүнсний ногоо болон тахиан мах, загасны мах зооглодог. Энэ нь эрүүл мэндэд тустайгаас гадна арьсны толигор байдлыг хадгалж, хөгшрөлтөөс хамгаалдаг.

Оройн зоогийг эрт барих

Оройн хоолыг 17 цагаас 18 цагийн хооронд идэх хамгийн зохистой. Ингэснээр унтахаас өмнө хоол шингэж биеийг амар тайван нойрсуулахаас гадна биеийн жингээ хэвийн түвшинд барихад тусалдаг байна.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх