Хайх

Анхлан сурагчийн сонгох цүнх - МАБУ

Анхлан сурагчийн сонгох цүнх - МАБУ

Аавын хайраар бүтээгдсэн цүнх

Text: Buro.Mongolia


Бид амьдралдаа хамгийн сайн сайхан бүхнийг үр хүүхдэдээ хүсч, бяцхан үрсээ эрүүл аюулгүй өсч торниулахыг хүсдэг. Жижигхэн хөл, турьхан биед нь эвтэйхэн бүхнийг сонгохоор хичээсээр ирсэн бид сургуульд ороход нь хамгийн эхэнд юуг анхаарах хэрэгтэй болдог гээч. Яг энэ цаг үед эцэг эхчүүдийн санаа тавьж байгаа асуулт бол сурагчийн цүнх. Эрдмийн далайд хөл тавьж буй шинэхэн сурагчид биедээ ахадсан гэмээр цүнх үүрсэн дүр зургийг бид байнга л хардаг.

Жаахан охиноо сургуульд оруулахдаа яг үүнийг олж харсан нэгэн аавын гаргасан санаа бодитоор ажил хэрэг болсныг бид танилцуулахдаа таатай байна. Бие жижиг ч бэлчээр том МАБУ сурагчийн цүнх бол үр хүүхдэдээ хамгийн сайныг хүссэн аавын хайр шингэсэн загвар, чанараар бүтээгдсэн юм.

Судалгаагаар, хүүхэд нэгдүгээр ангиасаа эхлэн их дээд сургуулийг оруулан тооцвол нийт 16 жилийн турш цүнх үүрдэг байна. Үүний эхний дөрвөн жил бол хүүхдийн өсөлтийн хамгийн онцгой жилүүд бөгөөд нуруунд ирэх ачааллыг анхаарахаас аргагүй үе билээ. Сургуулийн босгоор анхлан орж буй бяцхан үрсдээ бүх бүрдэл хэсгийг нь нарийвчлан нягт бодож боловсруулж бүтээснийг нь хараад бид МАБУ сурагчийн цүнхийг онцлох санаа төрсөн билээ.

 

Анхлан сурагчийн сонгох цүнх - МАБУ (фото 1)

 

Зам хөндлөн гарахад Мабу цүнх хүүхдийг цацруулагчаараа хамгаална. Мабу гэдэг бол хүүхдийг хамгаалахаар дэлхий рүү илгээгдсэн харь гаригийн баатрын нэр бөгөөд энэ бол үр хүүхдэдээ сайн сайхныг хүссэн эцгийн сэтгэлээс гарсан санаа юм. Мөн өөртөө ус цэвэршүүлэгчтэй усны савтай, биеийн тамирын хувцсаа хийх тусдаа хэсэгтэй. Ингээд харахаар цүнхний деталь бүр загварлаг хирнээ хүүхдүүдийн хэрэгцээнд зориулагдан загварчлагдсан байна.

Цүнхний мөрөвч, арын зөөлөвч зэрэг нь мөр болон нуруунд ирэх ачааллыг бууруулахад зориулагдсан, хэмжээний хувьд хүүхдийн нуруунаас хоёр тийш илүү гарахааргүй нарийхан хийцтэй тул биеийн хөдөлгөөнд эвтэйхэн. Мөн эрүүл мэндэд ээлтэй талаас нь бодож цүнхэнд усны хлор, бохирдлыг шүүх цэвэршүүлэгчтэй усны сав хийж өгчээ. Сургуульд орж буй 6-8 насны хүүхэд өдөрт 1 литр ус уух шаардлагатай байдаг тул цүнхний ус цэвэршүүлэгчтэй саванд хаанаас ч ус хийгээд уух боломжтой нь хэрэглэхэд амар.

Анхлан сурагчийн сонгох цүнх - МАБУ (фото 2)

Дээр хэлснээр, аюулгүй байдлын хувьд цүнхний мөрөвч болон урд хэсэгт цацруулагч, доод хэсэгт нь цүнхийг бороо цаснаас хамгаалах мөн адил цацруулагчтай уутыг байрлуулсан байгаа. Мөн цүнхний үндсэн материалыг монголын цаг агаарын эрс тэс уур амьсгалд тохируулан сонгосон учир хөлдөж хагарахгүйг хэрэглэгч сурагчид "нотлох" юм.

Дунд сургууль бүрт долоо хоногт дор хаяж хоёр өдөр биеийн тамирын хичээл ордог. Энэ үед сурагчид биеийн тамирын хувцсаа хичээлийнхээ цүнхэнд, эсвэл тусдаа уутанд хийж авч явах нь элбэг байдаг. Харин МАБУ цүнх шаардлагагүй үед салгаж авч болдог биеийн тамирын хэрэглэлээ хийх тусгай хэсэгтэй. Энэ нь энгийн үед цүнхний жинг бууруулах, хувцас гутлыг хичээлийн хэрэгслээс тусдаа байлгах ач холбогдолтой. Мөн цүнхний доод хэсэгт өдрийн хоолоо хийх зориулалтын хэсэгтэй тул хичээлээ идэх зүйлстэй холихгүй байх давуу талтай.

"Бид бүтээгдэхүүн хөгжүүлэх явцдаа дараах дөрвөн онцлог чанарыг шингээхийг зорьсон. Нэгдүгээрт, цүнх маань хүүхдийн биед эвтэйхэн, тухтай байх. Хоёрдугаарт, хүүхдийн аюулгүй байдлыг цүнх талаас нь хангасан байх. Гуравдугаарт, хүүхдийн хичээл, өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай төрөл бүрийн функц, нэмэлтүүдээр тоноглогдсон байх. Эцэст нь, цүнх маань хүүхдэд ээлтэй, анхаарал татахуйц хийц загвартай байх тал дээр тус бүрчлэн анхаарсан" гэж МАБУ-гийн үүсгэн байгуулагч нар хэллээ.

Тэд бусад бүхий л эцэг эхчүүдийн адил хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрохыг харахыг хүсдэг. Иймд энэхүү бүтээгдэхүүнээрээ дамжуулан өөрийнхөө ч, бусдын ч хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагыг хангахыг зорьж ажиллаж байна.

Холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Хаяг: "Мабу Арал" - Тоглоомын дэлгүүр (Орос элчингийн баруун талд)
Утас: 8688 2255
цааш үзэх