Хайх

Rinspeed Etos: Өөрийгөө удирддаг дронтой машин

Rinspeed Etos: Өөрийгөө удирддаг дронтой машин

Концепт

Text: Buro.Mongolia


Зураг:

Сайхан газраар салхи татуулан давхихдаа зургаа авахыг олон хүн хүсдэг ч энэ нь маш эрсдэлтэй сельфид тооцогддог. Тэгвэл ирээдүйд үүнийг зүгээр л машиныхаа дронд даатгаж болох концепт загварыг Швейцарийн Rinspeed компани танилцууллаа

Энэхүү хайбрид автомашины концепт нь нэгдүгээр сард олон улсын CES үзэсгэлэн дээр танилцуулагджээ. Тэр ирээдүйн хэрэглээ рүү чиглэсэн бусад төрлийн ухаалаг автомашинуудаас өөрийгөө удирддаг дронтой гэдгээрээ эрс ялгарна. Машины хойд хэсэгт дрон хөөргөх тавцан суурилуулж өгсөн ба эндээс та удирдлагаар дроноо хөөргөж, туулж буй замынхаа бичлэгийг хийж, зургаа авч, мөн нийгмийн сүлжээндээ тэр дор нь нийтлэж болно. Дрон зөвхөн агаараас зураг аваад зогсохгүй зөөвөрлөгчийн үүрэг гүйцэтгэдэг тул дэлгүүрээс ойр зуурын зүйл захиалан авчруулж ч болох юм.

Rinspeed Etos: Өөрийгөө удирддаг дронтой машин (фото 1)

Rinspeed Etos: Өөрийгөө удирддаг дронтой машин (фото 2)

Rinspeed Etos: Өөрийгөө удирддаг дронтой машин (фото 3)

Энэхүү концептыг хөгжүүлж буй Швейцарийн  Rinspeed компани нь өвөрмөц шийдэлтэй автомашин хөгжүүлдэг олон жилийн туршлагатай. Тэд энэ удаа Etos загвараа автомат жолоодлогын системтэй хийж байгаа бөгөөд тусгай компьютер нь аюулгүй байдлыг хангах олон өгөгдөхүүнтэй аж. Компьюетерын програмчлалыг Harman компани хийсэн бөгөөд тус машины систем нь яг л хувийн туслахтай адил үүрэг гүйцэтгэж чадна гэнэ. Мөн энэхүү ухаалаг систем нь таны нүдний хөдөлгөөнийг хянах бөгөөд урдаас ирж буй саадыг танд сануулах аж.

Rinspeed Etos концептын хөдөлгүүрийг BMW i8 загвар дээр хөгжүүлэн хийсэн бөгөөд 100 км-т 2.1 литр шатахуун зарцуулна. Харин машины гол онцлог болох дроныг Phantom дроноороо алдартай DJI компани бүтээжээ. Хэдийгээр энэхүү автомат жолоодлоготой машин бодит хэрэглээнд орох цаг хол байгаа ч бид энэхүү концептоор дамжуулан ирээдүйн машинууд ямар байхыг дахин нэг удаа шинжиж болох юм.

цааш үзэх