Таны хүслээр бий болох дахин давтагдашгүй Porsche
Монголд
Энхтайвны гүүр, Нарны замын уулзвар дээрх Porsche Ulaanbaatar-ын түр үзэсгэлэнгийн танхимд 2016 оны зургаан төрлийн Porsche байна. Тэднийг харахад "Олон домог өнгөрсөн рүү хөтөлдөг, харин энэ домог ирээдүй рүү хардаг" гэх үг шууд санагдлаа. Өглөөний наранд гялбаж байгаа Boxster, 911, Panamera, Cayenne, Macan, Cayman гэх энэ зургаан төрлийн машинуудын загвар биднийг үнэхээр орчин үед амьдарч байгаадаа дахин нэг удаа баярлахад хүргэнэ. Тэд маш орчин үеийн, өндөр технологийн байгаад зогсохгүй үнэхээр сэтгэл татам утга учир өөртөө агуулжээ.
Тэр зүйл юунд байна вэ гэдгийг худалдан авагчдын сонирхол, брэндийн түүх хоёроос зэрэг харж болно. Жишээ нь миний дэргэд байсан дөч эргэм насны эр худалдааны зөвлөхөөс, "2016 оны загварууд механик хурдны хайрцагтай юу?" гэж асуухад "Porsche-гийн хурдны хайрцаг PDK гэх шинэчлэгдсэн технологитой болсон" гэж хариулж байна. Энэ бол уламжлалт хурдны хайрцагны давуу талыг автомат хурдны хайрцгийг ашиглахад хялбар байдалтай хослуулсан шинэчлэлт юм. Хоёр оньс ашиглан зохиосон цоо шинэ төрлийн хайрцаг болох PDK нь жолоочийн хариу үйлдэл болон гүйцэтгэлийг өндөр түвшинд сайжруулсан аж.
"Porsche бол спорт машин. Тиймээс тэд жийп үйлдвэрлэлээ гэхэд хамгийн спортлог жийп гарна. Хэрэв тансаг зэрэглэлийн суудлын Panamera үйлдвэрлэлээ гэхэд тэр хамгийн тансаг, хамгийн хурдан суудлын автомашин байх болно" гэж Porsche Ulaanbaatar -ын гүйцэтгэх захирал Жейсон Брүүм хэлж байна.
Дахин давтагдашгүй байх боломжтой
Үнэхээр Porsche салбартаа хамгийн шилдэг автомашин үйлдвэрлэхийг эрмэлздэг. Тэд хүмүүст бүрэн төгс чанарыг хангаж өгөхөөс гадна тусгайлан зориулсан өөрчлөлтүүдийг хийж өгдөг. Үүнийг боломжтой гэдгийг харуулах "Exclusive edition for Mongolia" гэх 911 Carrera S машин үзэсгэлэнгийн танхимд байна. Тэр бусад таван загвараасаа онцгой, содон харагдана.
Монголд зориулсан домогт 911 хар, улаан өнгөний хослолтой. Яг л бидний оргилуун, эрч хүчтэй араншинд тохирсон өнгө. Толь нь тусдаа улаан байгаа нь бүр содон. Хэдийгээр энгийн Porsche бүрийг захиалан өөрчлөх боломжтой байдаг ч энэ хязгаарлагдмал загвар дээр байгаа шиг тусдаа улаан толь хийлгэх боломжгүй. Дээр нь Porsche-гийн инженерүүд хоёр далавчийг хооронд нь уялдуулан суулгаж өгсөн. Мөн л өөр загваруудад байхгүй энэ хувилбар нь яг л үүлэн бор морины хос жигүүрийг бэлгэдсэн юм шиг санагдлаа.
PORSCHE -ГИЙН ХУВЬД АЮУЛГҮЙ БАЙДАЛ НЬ ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТЭЭС УГААСАА ГАРАХ ЁСТОЙ ҮР ДҮН ЮМ.
Porsche түүх Монголд ч үргэлжлэнэ
Та Porsche-г Германаас өөр хаана ч үйлдвэрлэдэггүй гэдгийг мэдэх байх. Бүр энэ түүхийг бүрэн үзүүлсэн Porsche-гийн музей Цуффэнхаузэнд байдаг. Хамгийн орчин үеийн архитектур загвартай тэрхүү барилгад домогт Фердинанд Поршегийн хийсэн 1899 оны холимог хөдөлгүүрт цахилгаан машин, Барс 1 танк болон бүх цаг үеийн шилдэг спорт уралдааны машинууд, кофены тариаланд зориулсан хийн түлшээр ажилладаг эко трактор, бүр шорлогны грил хүртэл Porsche-д хэрхэн хийгдсэн нь бий. Энэ бүхний нийтлэг шинж болсон яс чанар ганцхан Германд бий болсоор иржээ. Монголд ирсэн бүх л автомашинууд мөн яг тэнд л үйлдэрлэгдсэн байгаа.
Авьяасыг хөгжүүлсэн хүн үр шимийг нь хүртдэг. Заримдаа үүнийг нэгээс ч олон арга замаар хүртэж болдог.
Штутгартын спорт машин үйлдвэрлэгч Porsche нь дэлхийн хамгийн их ашиг орлоготой автомашин үйлдвэрлэгч юм. 2015 онд гэхэд Porsche түүхэн дэх хамгийн олон буюу 225,121 машин борлуулжээ. Porsche GT сэтгүүлд бичсэнээр бол 2014 онд энэ тоо 189,849 байсан бөгөөд энэ 2016 онд дахин өсөхөд хоёр дах үеийн 911 загвар ихээхэн нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна.
Porsche байгаль орчны төлөө юу хийдэг вэ?
БИД PORSCHE ТУС БҮРИЙГ ТУСГАЙЛАН БҮТЭЭДЭГ. ТА ҮҮНИЙГ ДАХИН ДАВТАГДАШГҮЙ БОЛГОНО.
Porsche-г амьдралын хэв маягаа болго
Porsche-г өөр тансаг зэрэглэлийн машинуудтай харьцуулахад нэг онцгой зүйл байгаа. Тансаг машиныг ихэвчлэн хүмүүс өөрөө барьдаггүй, жолоочтой байдаг. Тэгвэл Porsche спорт машин учраас өөрөө машин барихад маш гоё кайф өгч чаддаг. Үүнд тухлаг суудал, арай жижиг хэмжээтэй жолооны хүрд, ухаалаг жолоодлогын систем гээд Porsche-гийн эд, эс бүхэн нөлөөлнө.
"Ихэнх хүмүүс машин л бол машин гэж боддог байх. Харин Porsche-г авснаар та бүх хэсгүүдийг нь өөрчлөх боломжтой. Суудлаас эхлээд хяналтын самбарын хүрээ, жолооны хүрд, агааржуулах салхивч, машины гадна өнгө гээд бүх зүйлийг өөрчилж болно. Тэгэхээр та үнэхээр өөрийн шаардлагад нийцсэн машин хийлгүүлнэ гэсэн үг. Porsche, бүр таны түрийвч эсвэл гар цүнхтэй ижил дотоод заслыг хийж өгнө гээд боддоо. Мэдээж хэрэг энэ нь тодорхой үнээр хийгдэнэ. Тэгэхдээ таны шаардлагад бүх талаараа нийцүүлж чадах машин үйлдвэрлэгч тийм ч их байхгүй." гэж Жейсон Брүүм онцоллоо.