2017 оны тренд: Гэр тохижуулах бүтээлч санаанууд
Pinterest-ийн дагуу
Орчин үеийн сонирхолтой интерьер дизайны санаа олох хүсэлтэй хүмүүс юуны түрүүнд Pinterest олон нийтийн сүлжээнд нэвтэрдэг. Сүүлийн үед тренд болж буй гэр чимэглэх аргачлалууд, интерьер дизайны загварлаг хэв маягууд бүгд тэнд цугларсан байдаг. Үүнийг ойлгосон Pinterest-ийн хамт олон хэрэглэгчдийнхээ ажлыг хялбарчлах үүднээс олон мянган "пин"-ийг нарийвчилж, 2017 оны хамгийн гол трендүүдийг багцаллаа.
Амархан сольж болох ханын цаас
Гэрийн ханаа ямар нэгэн өнгөлөг бас шинэлэг байдлаар чимэглэмээр байна уу? Хэрвээ тийм бол богино хугацааны, амархан хуулагддаг ханын цаас сонирхоорой. Pinterest хэрэглэгчдийн дунд энэ тренд нь 344% хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Түрээслэгчдэд тохиромжтой, сайхан санаа байгаа биз?
Шүүгээгүй шүүгээ
Шүүгээний орон зай багатай байранд амьдардаг бол Pinterest-ийн санал болгох DIY аргачлалуудыг туршаад үзээрэй. Pinterest хэрэглэгчид шат хэлбэрийн шүүгээ, хананд тогтоосон өлгүүр, хөшигний ард нуугдах дугуйтай өлгүүр гэх зэрэг гэрийн нөхцөлд өөрсдөө хийж болох, хялбар аргачлалууд онцолж байна.
Ванны өрөө доторх ургамал
Энэхүү хялбархан аргачлалын ачаар та ванны өрөөгөө спа төв болгон хувиргаж чадна. Мөн ургамал агаар цэвэрлэж, нян устгах эерэг нөлөө үзүүлдгийг бүү мартаарай.
Хананд тогтоосон мини бар
Гэртээ найзуудаа урин, үдэшлэг зохиох дуртай хүмүүст зориулсан нэгэн хялбар шийдлийг Pinterest санал болгож байна. Хананд тогтоосон мини бар нь зай хэмнэх атлаа цэмцгэр харагдана.
Дугуй хэлбэрийн толь
Нэгэн хэвийн тэгш өнцөгт биш, харин дугуй хэлбэрийн толь таны гэрийг орчин үеийн уур амьсгалтай болгоно.
Дулаан өнгийн интерьер
Скандинавын "хюгге" стиль тренд болсонтой холбогдуулан Pinterest хэрэглэгчид гэрийн дотор заслаа улаан туяатай бор өнгөөр шийдвэрлэж байна.
Аксесуарыг декор болгон ашиглах
Аксесуараа хананд өлгөх аргачлал нэгэн зэрэг зай хэмнэж, бүтээлч чимэглэл бий болгоно.
Ягаан өнгийн деталь
Ягаан өнгийн тренд бүх салбарт ноёрхож байна. Бага зэрэг хуучны уур амьсгалтай ягаан хавтан ванны өрөөг тань хормын зуур cool харагдуулна.