Хайх

“Bridgerton” цувралын 2-р улирлын зураг авалт хийгдсэн үзэсгэлэнт газрууд

“Bridgerton” цувралын 2-р улирлын зураг авалт хийгдсэн үзэсгэлэнт газрууд

Хамтдаа аялцгаая

Text: Buro.Mongolia


Netflix-ийн хит бүтээлүүдийн нэг болох “Bridgerton” цувралын шинэхэн улирал гуравдугаар сарын 25-ны өдөр олны хүртээл болсон билээ. Эхний улирлын адил олон сая хандалт авч, үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ хүртсэн хоёрдугаар улирал гал бадраасан хайр дурлалын түүх, баатруудын гоёмсог костюмууд болон мөрөөдлийн мэт тансаг дотоод засалтай харш, байшингуудаар дүүрэн байлаа.

Шинэ улирлын зураг авалтыг ихэвчлэн Лондонгийн тусгай студид хийсэн ч хэд хэдэн тансаг байшин, олон зуун жилийн түүхтэй ордон, цэцэрлэгүүд цуврал дээр харагддаг. Тиймээс бид энэ удаад тэдгээр сонирхол татам газруудыг илүү дэлгэрэнгүй танилцуулахаар энэхүү нийтлэлийг бэлтгэлээ. 


Ranger’s House, Гринвич

Бид бүхний хамгийн сайн мэдэх байшин бол өнөр олон Бриджертонгуудын амьдардаг өндөр төмөр хашаа болон чулуун шаттай, нүсэр том улаан тоосгон байшин билээ. Уг байшинг анх 1723 онд Их Британийн тэнгисийн цэргийн газарт зориулан босгож байжээ. Ойролцоогоор 46 сая ам.доллараар үнэлэгдэх энэхүү байшин Английн I list буюу 1-р зэрэглэлийн үнэлгээ авсан байна. Энэхүү зэрэглэл нь тухайн барилга, байшин нь үндэсний, архитектурын хувьд эсвэл түүхэн онцгой ач холбогдолтой барилга гэдгийн баталгаа юм. Хожим нь уг байшинд Английн алдарт урлагийн бүтээл цуглуулагч Юлиус Вернхер амьдарч байжээ. 

“Bridgerton” цувралын 2-р улирлын зураг авалт хийгдсэн үзэсгэлэнт газрууд (фото 1)
“Bridgerton” цувралын 2-р улирлын зураг авалт хийгдсэн үзэсгэлэнт газрууд (фото 2)

Syon Park хүлэмж, Лондон

Шинэ улирлын эхний ангид язгууртнуудын дунд зохион байгуулагдаж буй тансаг үдэшлэгийг харуулдаг. Энэхүү үйл явцыг экзотик ургамал навчсаар алдаршсан Syon Park хүлэмжид авсан байна. Хэрэв та санаж байгаа бол хүлэмжийн ургамлуудын дэргэд Кейт Шарма болон Энтони Бриджертон нарын зөрчилдөөн эхэлдэг.

“Bridgerton” цувралын 2-р улирлын зураг авалт хийгдсэн үзэсгэлэнт газрууд (фото 3)
“Bridgerton” цувралын 2-р улирлын зураг авалт хийгдсэн үзэсгэлэнт газрууд (фото 4)

Holburne музей, Бат

Хатагтай Дэнберигийн амьдардаг тансаг харшийг дүрслэхийн тулд цувралын продюсерууд Английн Бат хотод байрших Holburne музейн гоёмсог дотоод заслыг ашиглажээ. Энэхүү барилга нь 58.18 сая ам.долларын үнэтэй гэнэ.

“Bridgerton” цувралын 2-р улирлын зураг авалт хийгдсэн үзэсгэлэнт газрууд (фото 5)
“Bridgerton” цувралын 2-р улирлын зураг авалт хийгдсэн үзэсгэлэнт газрууд (фото 6)
“Bridgerton” цувралын 2-р улирлын зураг авалт хийгдсэн үзэсгэлэнт газрууд (фото 7)
“Bridgerton” цувралын 2-р улирлын зураг авалт хийгдсэн үзэсгэлэнт газрууд (фото 8)

Hampton хааны ордон, Лондон

Хатан хаан Шарлотта шинэ улиралд Лондонд сүндэрлэх Hampton хааны ордны цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ихэнх цагаа өнгөрүүлж буй харагддаг. Тэрээр Кейт, Эдвина, Хатагтай Дэнбери нарын хамтаар өөрийн эзэмшлийн цэцэрлэгээр зугаалж, Англид ховор үзэгддэг аль эсвэл огт байдаггүй тахь, заан зэрэг амьтдыг зочдод танилцуулдаг. Энэхүү 1-р зэрэглэлийн жагсаалтад багтдаг сүрлэг ордонгоор зочлохыг хүсвэл Лондонгийн Ричмондын Темза дүүргийг зориорой.

“Bridgerton” цувралын 2-р улирлын зураг авалт хийгдсэн үзэсгэлэнт газрууд (фото 9)

Wilton House, Солсбери

Хатан хаан Шарлоттагийн амьдардаг ордны өрөөнүүдийн дотоод засал дэгжин, сүр жавхлантай гэх үгсээр тодорхойлогдоно. Цуврал дээрх ордны доторхыг дүрслэх зарим дүрсийг Солсбери хотод байрлах 146.28 сая ам.долларын үнэтэй байшинд хийжээ. Сонирхуулахад, энэхүү байшинг “The Crown” цуврал, “Emma” болон “Pride and Prejudice” кинонуудын зураг авалтад мөн оруулж байсан удаатай юм.

“Bridgerton” цувралын 2-р улирлын зураг авалт хийгдсэн үзэсгэлэнт газрууд (фото 10)

Windsor Great Park, Виндзор

Гадаа зураг авалт хийх шаардлагатай үеүдэд тэртээх 1810-аад оны Английн уур амьсгалыг харуулахын тулд цувралын зохион бүтээгчид нь Виндзорын цайзын дэргэд байрлах цэцэрлэгт хүрээлэнд баатруудын морь унаж буй хэсэг болон бусад гадаа задгай талбай дээрх зураг авалтуудыг хийж гүйцэтгэсэн байна.

“Bridgerton” цувралын 2-р улирлын зураг авалт хийгдсэн үзэсгэлэнт газрууд (фото 11)

Lancaster House, Лондон

Хатан хаан Шарлоттагийн сэтгэлд нийцэхүйц чимэглэл, декор болон дотоод заслын эрэлд гарснаар зохион бүтээгчид нь маш олон тансаг харшуудад зураг авалт хийсэн. Үр дүнд нь олон тооны өвөрмөц, тухайн үеийн язгууртнуудын цагаа өнгөрүүлж байсан газруудыг нэгтгэн хатан хааны ордныг дүрсэлжээ. Жишээ нь түүний уулзалтын өрөөг дүрслэхийн тулд Лондонд байрших Lancaster House гэх мөн л 1-р зэрэглэлийн байшинг ашиглажээ. Тус байшин нь 87.56 сая ам. долларын үнэлгээтэй юм. 

“Bridgerton” цувралын 2-р улирлын зураг авалт хийгдсэн үзэсгэлэнт газрууд (фото 12)
“Bridgerton” цувралын 2-р улирлын зураг авалт хийгдсэн үзэсгэлэнт газрууд (фото 13)
“Bridgerton” цувралын 2-р улирлын зураг авалт хийгдсэн үзэсгэлэнт газрууд (фото 14)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх