Хайх

Гэрээ тохижуулах 4 хялбар арга

Гэрээ тохижуулах 4 хялбар арга

Мэргэжилтнүүдийн зөвлөгөө

Text: Buro.Mongolia


Аливаа зүйлд шинэчлэлт хийх нь урам зориг төрүүлж, аз жаргал өгдөг билээ. Тэр дундаа гэрээ шинээр тохижуулах нь сэтгэл зүйд сайнаар нөлөөлдөг болохыг судалгаагаар баталсан байдаг. Иймээс бид гэрээ хялбар, зардал бага аргаар тохижуулах мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна. Доорх зөвлөгөөний дагуу зуны улирал дуусахаас урьтаж гэрээ тохижуулаарай.

Гэрээ тохижуулах 4 хялбар арга (фото 1)

1. Давхарлах аргачлал

Өрөөгөө тохижуулахдаа давхарлах аргачлалыг туршаад үзээрэй. Тухайлбал ном болон сэтгүүлийг давхарлан өрж дээр нь лаа, эсвэл ваартай цэцэг байрлуулах, буйдан дээр дэр, нэхмэл бүтээлэг зэргийг олон давхарлах нь орон зайг илүү баяжуулдаг болохыг интерьер дизайнер Беннет Лейфер зөвлөж байна. Харин дизайнер Тина Рамчанди гэртээ тухтай, дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хүсвэл хивс, хивсэнцэрийг олон давхарлахыг санал болголоо. Хамгийн чухал нь хэтрүүлэгтэй байдлаас зайлсхийж тэнцвэрт байдлыг хадгалах нь чухал юм.

2. Зөв өрөөгөө сонгох

Юуны түрүүнд бид гэртээ хамгийн их цаг өнгөрүүлдэг өрөөгөө сонгон тохижуулахыг зөвлөж байна. Дизайнер Рамчанди "Ихэнх үйлчлүүлэгчид маань зочны өрөөндөө илүү их цагийг өнгөрүүлдэг учир зочны өрөөг тав тухтай хирнээ хэрэгцээтэй зүйлсээр дүүрэн байлгах үүднээс дизайнаа гаргадаг" болохыг дурдсан бол дизайнер Лейферийн хувьд унтлагын өрөө тохитой байх нь тайван нойрсохын үндэс тул унтлагын өрөөгөө тохижуулахдаа анхаарлаа хандуулахыг санал болголоо.

3. Гэрэлтүүлэгт анхаарал хандуулах

Хамгийн чухал нөлөөтэй хирнээ хүмүүсийн анхаарлыг нэг их татдаггүй зүйл бол гэрлийн чийдэн юм. Гэрэлтүүлэг орон зайг цэлгэр эсвэл давчуу харагдах эсэхийг шийдэж, уур амьсгал бүрдүүлэхэд чухал нөлөөтэй. Цэнхэр туяатай гэрлийн чийдэн нь тусгал сайн хэдий ч заримдаа хүйтэн уур амьсгал бүрдүүлэх магадлалтай байдаг. Иймд интерьерт тохирсон гэрлийн чийдэнг олохын тулд аль болох олон чийдэнг туршиж үзээрэй.

Гэрээ тохижуулах 4 хялбар арга (фото 2)

4. Ханаа шинэчлэх

Хана болон шал хэсэг нь интерьерийн суурь болж өгдөг учир энэ хэсэгт илүү анхаарлаа хандуулаарай. Дизайнер Рамчанди ханаа жигд өнгөөр будах хамгийн зардал багатай хирнээ ашигтай шинэчлэлт болохыг зөвлөж байна. Ингэхдээ зөв өнгө сонгох нь хамгийн чухал бөгөөд түүний хувьд Benjamin Moore брэндийн Super White цагаан өнгө ямар ч төрлийн интерьерт төгс суурь болохын зэрэгцээ, жигд будагддаг болохыг онцоллоо.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх