Хайх

Өнгөрсөн ба одоо: Баярын ширээ засалт хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Өнгөрсөн ба одоо: Баярын ширээ засалт хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Дэлхийн шилдэг шаазан эдлэлийн таван брэндийн нэг болох Noritake-гийн мэргэжилтэн зөвлөж байна

Text: Ө.Тодгэрэл


Өнөөдөр бид урьд өмнөхөөсөө илүү гэрийн халуун дулаан уур амьсгал, хүн хоорондын дотно харилцаа, дурсамж бүтээсэн эерэг мөчүүдийг хүсэмжилдэг болсон. Харин сар шинийн баяраар ойр дотны хүмүүс бүгд нэг дор цуглах ховор мөч тохиодог учир айл өрхүүд энэ завшааныг ашиглан зочдоо хүндлэн, байж болох хамгийн цэвэр орчин, эерэг уур амьсгал, гоёмсог ширээ засалтаар угтдаг билээ. Тэр дундаа орчин үеийн эзэгтэй нарын хувьд ширээ засалт нэн чухал байдаг нь зочдынхоо төлөө сэтгэл гаргаснаа харуулж буйн нэг хэлбэр бөгөөд хоол зооглож, яриа өрнүүлэхэд тааламжтай, үзэсгэлэнтэй орчин бүрдүүлэхэд гол учир нь оршдог юм.

Цагаан сарын ширээ засалтын хувьд үндэсний ёс заншлаа мөрдөхийн зэрэгцээ ширээний чимэглэл болон шаазан эдлэлийн тусламжтай илүү орчин үеийн уур амьсгал бүрдүүлэх боломжтой байдаг. Үүнтэй холбогдуулан бид дэлхийн хэмжээнд шилдэг таван брэндийн нэгд тооцогддог Япон улсын гангар шаазан эдлэлийн Noritake брэндийн Монгол дахь мэргэжилтэнтэй уулзан, орчин үеийн ширээ засалтад ямар чиг хандлага ноёрхож байгаа талаар зөвлөлдлөө.

Өнгөрсөн ба одоо: Баярын ширээ засалт хэрхэн өөрчлөгдөж байна вэ? (фото 1)

Noritake нь тэртээх 1904 оноос хойш өнөөдрийг хүртэлх зуун жилээс ч урт хугацаанд дэлхийн айл гэрүүдийн амьдралыг илүү өнгөлөг, үзэсгэлэнтэй болгож ирсэн, олон хүний дурсамжид хайрт ээж, эгч, эмээтэй нь холбогдсон, шаазан эдлэлээ дараа дараагийн үе удамдаа дамжуулан үлдээдэг уламжлалыг үүсгэсэн, маш баялаг түүхтэй брэнд юм. Шаазан эдлэлийн үнэ цэнийг мэддэг, сонирхдог хэн бүхний хувьд Noritake гэх нэр хамгийн ихээр дуулдсан, танигдсан байдаг гэж хэлж болно. Хамгийн эртний брэндүүдийн нэг хэдий ч одоог хүртэл гангар шаазан, тэр дундаа Bone China, Fine Porcelain буюу цагаан гангар шаазан үйлдвэрлэлээрээ олон улсын зах зээлд тэргүүлэн, байр сууриа бэхжүүлсээр байгаа нь брэндийн нэр төрийг илтгэдэг билээ.

Брэндийн Bone China гангар шаазан нь маш хөнгөн, нимгэн хийцтэй, нүнжигтэй цайвар шаргал өнгийн тунгалаг шаазан байдаг. Харин Fine Porcelain цагаан гангар шаазан нь маш хатуу чанарын шаазан бөгөөд өндөр температурын зууханд ноцоож бүтээдэг учир цасан цагаан, тунгалаг, гялгар өнгөтэй билээ. Өнөөдөр Noritake нь Япон улсын эзэн хааны ордныг гангар шаазан эдлэлээр хангадгаас гадна тус брэндийн бүтээгдэхүүнүүдийг олон улсын нэр хүндтэй агаарын тээврийн компаниуд, тэр дундаа Монголын МИАТ, мөн дипломат корпусын байгууллагууд болох Катар, Саудын араб, Өмнөд Африкийн элчин сайдын яамд хүртэл хэрэглэдэг байна.

Орчин үеийн ширээ засалтын чиг хандлагууд

Өөр, өөр хийц, материалтай эдлэлүүдийг нэг ширээнд хослуулах

Өнгөрсөн ба одоо: Баярын ширээ засалт хэрхэн өөрчлөгдөж байна вэ? (фото 2)

Эзэгтэй нарт сайхан мэдээ дуулгахад, үнэтэй шаазан эдлэлийн цуглуулгынхаа зарим хэсгийг алдаж, хагалсан бол, эсвэл иж бүрэн цуглуулга авах боломжгүй бол одоо ширээн дээрх бүх хэрэглэлээ заавал жигдрүүлэн төгс хослуулах шаардлагагүй болжээ. Өөр, өөр загвар дизайн, материал ба бүтэцтэй эдлэлүүдийг өөрийн гоо зүйн дагуу хослуулах нь харин ч ширээний засалтыг илүү амьд, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, шинэлэг болгож, зочдын сонирхлыг татна. Noritake брэндэд өдөр тутмын хэрэглээнээс эхлээд зочид буудал болон онцгой хүлээн авалтад зориулсан, тэр ч бүү хэл хувь хүний захиалгаар төрөлдөө ганц хийгддэг төрөл бүрийн загвар, хийцтэй бүтээгдэхүүнүүд бий. Гол нь аливаа цуглуулгаас хүссэн бүтээгдэхүүнээ сонгож, тусад нь авах боломжтой байдаг нь энэ брэндийн гол давуу талуудын нэг юм.

Эрүүл мэндэд хоргүй, сайн чанарын шаазан эдлэл хэрэглэх

Өнгөрсөн ба одоо: Баярын ширээ засалт хэрхэн өөрчлөгдөж байна вэ? (фото 3)

Аливаа тренд, мода гэхээс илүүтэй хоол, хүнсэнд хэрэглэдэг шаазан эдлэл юуны түрүүнд эрүүл мэндэд хоргүй, чанартай байх учиртай гэдгийг орчин үеийн хэрэглэгчид маш сайн ойлгодог болсон. Учир нь чанар муутай шаазан эдлэл химийн орц, найрлагатайгаас гадна гадаргуу нь тэгш бус байдаг тул нян үржих төгс орчинг бүрдүүлж өгдөг. Харин Noritake зэрэг дэлхийн хэмжээнд чанараараа үнэлэгдсэн брэндийн хувьд ямар ч химийн орцгүй, сайн чанарын түүхий эд ашиглан, өндөр температурт шатаах техникээр шааз гарган авдаг тул бүтээгдэхүүнүүд нь өөгүй тэгш, гялгар гадаргуутай байж, нян үржих эрсдэлийг үгүй болгодог.

Олон төрлийн хээг хослуулах

Өнгөрсөн ба одоо: Баярын ширээ засалт хэрхэн өөрчлөгдөж байна вэ? (фото 4)

Өнгө ба хэлбэр дүрсийн хувьд өөр атлаа ерөнхий нэг өнгө аяс мэдрэгдэх хээнүүдийг хослуулах үед тун сонирхолтой үр дүн бий болдог. Энэ аргачлал нь эзэгтэй нарын бүтээлч байдлыг харуулж өгдөг юм. Тухайлбал Noritake-гийн цуглуулгад байдаг Yoshino гэх алтан хүрээтэй цэцэгсийн хээ бүхий цуглуулгыг Palace Rose хэмээх зөөлөн ягаан өнгийн сарнай цэцгийн хээ болон оюу ногоон өнгийн хүрээтэй цуглуулгатай хослуулах үед зөөлөн байгалийн өнгөнүүд хоорондоо төгс уусаж, маш үзэсгэлэнтэй харагддаг. Уг брэндийн бүтээгдэхүүнүүд гараар зурсан хээ, гоёмсог өнгөнүүдээрээ дэлхийд үнэлэгддэг билээ.

Шаазан эдлэлээ хайрлан далд хийх биш өдөр тутамдаа хэрэглэх

Өнгөрсөн ба одоо: Баярын ширээ засалт хэрхэн өөрчлөгдөж байна вэ? (фото 5)

Noritake-гийн урлагийн бүтээл мэт шаазан эдлэлүүдийг хүний нүднээс далд нуух биш харин эсрэгээрээ өдөр тутамдаа хэрэглэж, хэрэглэснийхээ дараа гэрийн чимэглэл болгон тавихад зориулагдсан байдаг. Заавал уламжлалт шилэн тавиур дотор хийлгүй минимал хийцтэй модон тавиур зэрэг энгийн байдлаар ил байршуулж ч болно. Мөн баярын өдрүүдээс гадна өдөр тутамдаа гоёмсог ширээ засан гэр бүлээрээ оройн зоог барих уламжлал тогтоосноор үр хүүхдүүдээ ширээний соёлд сургаж, гэр бүлийн дулаан дурсамжуудыг бий болгоно гэдгийг санаарай.

Noritake Mongolia

Хаяг: Поларис их дэлгүүр, 2-р давхар
Утас: 7018 8110

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх