Хайх

Амстердам дахь Ван Гогийн  музейн шинэ барилга

Амстердам дахь Ван Гогийн музейн шинэ барилга

Барилга-үүрдийнх, лабиринт-амралтын өдрүүдэд

Text: Б.Амина


Зураг:

1999 онд баригдсан Амстердамын Ван Гогийн музейн барилгад нэмэлт шилэн танхим барьж, наран цэцгээр лабиринт хийжээ

Том, гэрэл гэгээтэй, шил толь болсон  Ван Гогийн музейн барилга, өөрөөр хэлбэл түр хугацааны үзэсгэлэнд зориулан барьсан түүний жигүүр өмнөх шигээ харагдахаа больж (өмнө нь муугүй л байсан) илүү гайхалтай болсон байна. Хуучин барилгын жигүүрт хагас дугуйрсан шилэн байгууламж хийсэн нь барилгын бүтцийг илүү бүрэн, том бөгөөд аятайхан харагдуулах боллоо.

Шилэн байгууламжинд хувцасны өлгүүр, музейн шинэчлэгдсэн дэлгүүр болон арын албыг хариуцдаг ажилчдыг орлох тэмдгүүд байрлуулсан тул зочид орох үед ямар ч будлиан үүсгэхгүй байхаар юм.

Амстердам дахь Ван Гогийн  музейн шинэ барилга (фото 1)

Амстердам дахь Ван Гогийн  музейн шинэ барилга (фото 2)

Музейн шинэхэн барилга Голландын хамгийн том шилэн байгууламж гэж тооцогдож байгаа бөгөөд гайхалтай 20 "сэрвээ" бүхий хэсгүүд болон барих явцдаа тахийлган хийсэн олон деталиас бүрдсэн байна.

Ван Гог музей энэхүү чухал өргөжилтөө тэмдэглэж өнгөрсөн амралтын өдрүүдээр танхим руу орох замыг зураачийн танил цэцэг болох наран цэцгээр төөрдөг хана хийн чимэглэжээ.

цааш үзэх