Хайх

Хөх ягаан давалгаа: Том Диксоны \"Wingback\" шинэ буйдан

Хөх ягаан давалгаа: Том Диксоны "Wingback" шинэ буйдан

Толгой давсан өндөртэй

Text: Б.Амина


Зураг:

Том Диксон "Wingback" хэмээх цуглуулгынхаа бас нэгэн чухал бүтээлээ танилцууллаа

Урлангийн сайт дээр тайбарлан бичсэнээр, Wingback буйданг XVII зууны үеийн жентльмений  клубын тавилгаас санаа аван бүтээжээ. Мэдээж тухайн цагийн хэв маягийг нь орчин  үеийн интерьерт тохируулан урласан байна. Wingback бидний нүдэнд туссанаар, Арне Якобсены алдарт Egg буйдантай төстэй, түшлэгийн, эрмэгийг нь эргүүлсэн байдал зэрэг нь хоёр буйданг ихэрлүүлсэн гэмээр харагдана. Ерөнхийдөө бол Wingback нь  Egg буйданг арай уртасгасан хувилбар ч юм шиг санагдахуйц. Гэхдээ бас тэгж хэлмээргүй. Диксоны хийсэн уг цуглуулга нь алдарт "өндөгнүүдийн" дугуйрсан онцгой хэлбэргүй, зөвхөн өөрийн   өвөрмөц нүсэр шинжээ хадгалжээ.

Энэхүү дэгжин буйдан ганцаараа бишээ. Үүнээс өмнө бас энэ нэрийн дор бүтээсэн буйдан сандал, явган сандал,  зөөлөн орнууд нэгдэж  Wingback цуглуулгыг бүрэлдүүлсэн байна. Буйдан зэс эсвэл царс модон хөлтэй байх сонголттой бөгөөд яг л Диксоны хэв маягийг харуулсан гүн хөх ягаан полиуретан бүрээстэй байх ажээ.

Хөх ягаан давалгаа: Том Диксоны "Wingback" шинэ буйдан (фото 1)Хөх ягаан давалгаа: Том Диксоны "Wingback" шинэ буйдан (фото 2)

цааш үзэх