Загварын редакторууд ба блогеруудын гар дээр ямар урилга очдог вэ?
Загварын шоуны өвөрмөц дизайнтай урилгууд
Нэвт гэрэлтэх материал
Sportmax болон Prada брэндүүд өнгөрсөн улиралд нэвт гэрэлтэх тунгалаг материал ашиглан урилгаа хийжээ. Шар болон beige өнгийн тааран материал дээр лого болон шоуны талаарх мэдээллийг хэвлэсэн хувилбарыг Prada хэрэгжүүлсэн бол Sportmax нимгэн хуванцар хавтсыг дугтуй хэлбэрээр ашигласан юм.
Дорно дахины өнгө аяс
Эртний дорно дахины улсууд тэр дундаа Хятад, Японы өв уламжлал, ёс заншлыг Lanvin, Emporio Armani болон Paul Smith брэндүүд урилга бүтээхдээ ашиглажээ. Lanvin брэнд дэвүүр, Emporio Armani бэхээр зурсан цэцэг ашигласан бол, Paul Smith брэндийн урилга дээр ханзаар сийлсэн үгс, яргай загасыг дүрсэлсэн байна.
Бөс даавуу
Загварын салбарт бөс даавууг ашиглан урилга хийх нь түгээмэл ажиглагддаг ба ингэхдээ хатгамал, хэвлэмэл зураг зэргээр баяжуулдаг. Carven брэнд органза материал дээр шүрээр загас урласан бол Jil Sander, Dries Van Noten брэндүүд шоуны мэдээллийг цагаан даавуун дээр хэвлэжээ.
Хөгжмийн тоглолт
Дээрх урилгууд нь загварын шоу гэхээсээ илүү ямар нэг хамтлагийн тоглолтыг үзэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх аж. Versus, Fendi брэндүүд фестивалийн ажилтны үнэмлэхийг санагдуулам урилгаа тод өнгөөр баяжуулсан бол, Vetements-ийн урилга яг л тасалбар шиг байсан юм.
Хөгжилтэй тоглоом
Stella McCartney шоунд урьсан зочдоо усан бөмбөлгөөр тоглож наадахыг хүссэн бололтой. Энэхүү урилгыг хийхдээ неон ногоон болон ягаан өнгө ашигласан нь улам анхаарал татам болгожээ.
Гялгар уут
Энгийн гялгар уутыг загварлаг байдлаар хэрхэн ашиглаж болохыг Marni, Off-White брэндүүд харууллаа. Off-White түгжээтэй гялгар тор ашигласан бол, Prada гялгар торон дээр хэвлэл хийн байж болох хамгийн энгийн хувилбарыг танилцууллаа.
Хайрцаг дүүрэн бэлэг
Gucci загварын ордон 2018 оны хавар-зуны шоуны урилгыг хайрцаг дүүрэн бэлгийн хамтаар илгээсэн юм. Төмөр хайрцаг дотор үнэртүүлэгч цаас, хар өнгийн лаа, чүдэнз зэргийг хийжээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт