Buro 24/7 Хорватын төрсөн өдөр
Баяр хүргье!
Buro 24/7 Хорват төрсөн өдрөө нижгэр тэмдэглэхээр шийджээ. Hotel Zagreb Esplanade зочид буудалд зохион байгуулагдсан оройн хоол болон түүний дараах үдэшлэгт хоёр зуу гаруй хүндэт зочид хүрэлцэн иржээ. Тэр дунд алдарт дизайнерууд, сэтгүүлчид, хөгжимчид ба Бюрогийн "од" найзууд байсан юм. Төслийн үүсгэн байгуулагч Мирела Форич цугласан зочиддоо талархсанаа илэрхийлж, дижитал сэтгүүл нь гурван жилийн дотор Хорватын хамгийн амжилттай хэвлэлүүдийн нэг болж чадсаныг тодотголоо.
Зочид баярт хүрэлцэн ирэхдээ гар хоосон ирсэнгүй. Төслийн ойн баярт зориулж Хорватын дизайнерууд онцгой бэлэг бэлджээ. A'Marie маркийн үүсгэн байгуулагч Анамария Бркич, үнэт эдлэлийн дизайнер Ненад Совиль нар хамтарч хоёр хураангуй цуглуулга бүтээсэн ба хандивын зорилготой дуудлага худалдаагаар зарсан байна. Энэхүү борлуулалтаас олсон бүх орлого нь "Ivana Hodak Foundation" байгууллага руу шилжих гэнэ.
Хорватын хамт олонд баяр хүргэхээр ирсэн Мирослава Дума үйл явдлын өмнөх өдөр нь Загребын их сургуульд лекц уншиж, дижитал эрин үе дэх загварын салбарын ирээдүй болон түүний хөгжлийн стратегийн талаар оюутнуудтай ярилцлаа.