Carol киноны Нью-Йорк дахь нээлт
Авьяаслаг хатагтай Бланшетт
Хейнсийн шинэ бүтээлд ганц бие хатагтай Кэрол болон залуухан худалдагч Тереза нарын эгэл бус хайр дурлалын талаар өгүүлнэ. Кино зохиолыг Патрисиа Хайсмитын The Price of Salt зохиолоос сэдэвлэсөн бөгөөд киноны үйл явдал 1950-иад оны Нью-Йоркд өрнөнө. Өмнө нь мөн Патрисиа Хайсмитын "The Talented Mr.Ripley" зохиолын дэлгэцийн бүтээлд Кейт Бланшетт тоглож байжээ.
Carol киноны дэлхийн нээлт тавдугаар сард Каннын кино наадмын үеэр болж Руни Мара "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэн билээ. Кейт Бланшетт ч мөн адил тус киногоор Оскарын шагнал хүртэх өндөр магадлалтай байгаа юм. Тэрбээр өмнө нь Тодд Хейнсийн Боб Диланд зориулсан бүтээл "I'm Not There" киногоор Оскар хүртэж байсан билээ.
Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музейд болсон киноны нээлтийн улаан хивсний ёслолд гол дүрийн жүжигчдээс гадна Кэролын найзын дүрд тоглосон Сара Полсон, түүний нөхрийн дүрийг бүтээсэн Кайл Чандлер нар оролцсон байна. Киноны Европ дахь нээлт арваннэгдүгээр сарын 27-нд болно.