Хайх

“Сэтгэшгүй оддын чуулган - 2022” арга хэмжээний эхний өдөр хэрхэн болж өнгөрсөн бэ?

“Сэтгэшгүй оддын чуулган - 2022” арга хэмжээний эхний өдөр хэрхэн болж өнгөрсөн бэ?

Говь Каравансерай амралтын газар 5 гаргийн давхцал, түг түмэн оддыг ойроос харах боломжийг олголоо

Text: Д.Марал


Сүүлийн жилүүдэд бид гэрлийн бохирдлоос улбаалан шөнийн тэнгэрт үзэгддэг од эрхэс, сансар огторгуйн хөдөлгөөнийг ажиглах боломжгүй байдалд хүрч, тэрхүү байгалийн гайхамшигт үзэгдлийг энгийн нүдээр харах нь мөрөөдөл мэт болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өчигдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр Монгол улсын хамгийн их од төрдөг Говийн нутагт байрлах, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Цагаан суваргыг түшиглэн сүндэрлэх Говь Каравансерай амралтын газарт “Сэтгэшгүй оддын чуулган - 2022” соёлын одон орон судлалын аялал нээлтээ хийлээ. Тус аяллын хүрээнд од эрхэс, зурхайн ордуудтай илүү дотно танилцаж, шөнийн оддыг тусгай дурангаар хараад зогсохгүй маш ховор тохиодог Санчир, Бархасбадь, Ангараг, Сугар, Буд гаргуудын нэг шугамд жагсаж буй мөчийг ажиглах ховорхон боломж тохиосон юм.

Нам гүм байдлыг эрхэмлэгч Говь Каравансерай амралтын газарт зохион байгуулагдаж буй энэхүү аялалд монголын төдийгүй гадаадын аялагчид өргөнөөр хамрагдаж байна. Нийт хоёр өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээнд оролцохын тулд олон зуун километрийг туулсан зочдыг 20 жилд ганц тохиодог таван гаргийн давхцал, шөнийн тэнгэртэй зураг авалт, одон орон хийгээд монголын түүх, соёлын сонирхолтой баримтууд гээд өөр хаана ч байхгүй баялаг хөтөлбөр угтан авлаа.

Нээлтийн арга хэмжээний үеэр UB Drums хамтлаг, уртын дуучин Х.Эрдэнэцэцэг, Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын “Соёрхол” хамтлаг нар Говийн онцгой уур амьсгалд төгс зохицсон үзүүлбэрүүдээрээ олны сэтгэлийг уярааж чадсан юм. Үүний дараа Dark Sky Mongolia компанийн үүсгэн байгуулагч Б.Энхтүвшин оддын талаарх мэдвэл зохих баримтуудаас дэлгэж, Өвөрхангай аймгаас тусгайлан зорьж авчирсан Монгол дахь хувийн хэвшлийн хамгийн том дурангаар од, сар, гаргуудыг үзүүлсэн билээ. 

Харин арга хэмжээний хоёр дахь өдөр биднийг Дэл уул дахь хадны зурагтай танилцах явган аялал, галын наадамтай урлагийн тоглолт гэхчлэн сонирхолтой хөтөлбөрүүд хүлээж байгаа бөгөөд энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.

“Сэтгэшгүй оддын чуулган - 2022” арга хэмжээний эхний өдөр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 1)
“Сэтгэшгүй оддын чуулган - 2022” арга хэмжээний эхний өдөр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 2)
“Сэтгэшгүй оддын чуулган - 2022” арга хэмжээний эхний өдөр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 3)
“Сэтгэшгүй оддын чуулган - 2022” арга хэмжээний эхний өдөр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 4)
“Сэтгэшгүй оддын чуулган - 2022” арга хэмжээний эхний өдөр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 5)
UB Drums хамтлаг
“Сэтгэшгүй оддын чуулган - 2022” арга хэмжээний эхний өдөр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 6)
Санчир, Бархасбадь, Ангараг, Сугар, Буд гаргуудын давхцал

Гэрэл зурагчид

Ц.Наранбат, Г.Балжмаа, Х.Болорсайхан

Санаачлагч

Дундговь аймгийн засаг даргын тамгын газар

Ерөнхий зохион байгуулагч:

Говь Каравансерай

Хамтран зохион байгуулагч

Дарк скай Монголиа ХХК

Music Curator Hulgo

Алтай хамтлаг

Дундговь аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар

Gobi Caravanserai

Утас: 7709 1232

Facebook: Gobi Caravanserai

Instagram: @gobicaravanserai_lodge

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх