Хайх

Грэмми 2017: Ялагчид ба улаан хивсний зочид

Грэмми 2017: Ялагчид ба улаан хивсний зочид

59 дэх удаагийн

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Лос-Анжелес хотын Стэйплс-центрт 59 дэх удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол эхлээд удаагүй байна. Жеймс Кордены хөтөлсөн энэхүү дэлхийн хамгийн нэр хүндтэй хөгжмийн наадмын тайзнаа Адель, Кэти Перри, Леди Гага, Metallica, Chance the Rapper, The Weeknd, Daft Punk, Бруно Марс зэрэг уран бүтээлчид дуулж, энэ жилийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулж эхэллээ. Одоогийн байдлаар Грэмми 2017 наадмын "Шилдэг шинэ уран бүтээлч"-ээр Chance the Rapper шалгарч, "Шилдэг поп соло цомог"-ийн эзнээр Адель ("25") тодорсон бол дуучин Соланж "Шилдэг R&B гүйцэтгэл" шагналыг хүртжээ. Мөн "Шилдэг dance/electro цомог" төрөлд Flume-ийн "Skin" ялж чадсан бол домогт Дэвид Боуигийн "Blackstar" цомог "Шилдэг рок гүйцэтгэл" шагналыг авсан юм. Грэмми 2017 наадмын нэр дэвшигчид ба ялагчдын бүрэн жагсаалтыг албан ёсны вебсайтаас үзээрэй.

Энэ үдэш тус арга хэмжээний улаан хивсэн дээр Грэмми наадмын гол баатрууд болон зочид үнэхээр өвөрмөц дүр төрх бүрдүүлж ирсэн нь маш их анхаарал татлаа. Кэти Перри, Леди Гага, Женнифер Лопез, Адель, Соланж болон болон шагнал гардуулах ёслолд ирсэн бусад одууд юу өмссөнийг эндээс хараарай!

цааш үзэх