Лондонд болсон British Vogue сэтгүүлийн гала үдэшлэгт ирсэн зочид
Кейт Мосс, Деми Мур, Ким Кардашьян болон бусад
Хоёр хоногийн өмнө Лондонд British Vogue сэтгүүл 100 жилийн ойгоо тэмдэглэж гала үдэшлэг зохиосон байна. Ингээд үдэшлэгт ирсэн зочдыг хамтдаа харцгаая
Их Британий Vogue сэтгүүл 100 жилийн ойгоо үргэлжлүүлэн тэмдэглэсээр байна. Тодруулбал, тус сэтгүүлийн зүгээс энэхүү тэмдэглэлт үйл явдалд зориулж хоёр хоног үргэлжилсэн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан юм. Тэгвэл саяхан British Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Александра Шульман олон алдартнуудыг цуглуулсан гала үдэшлэг зохиож баяраа тэмдэглэжээ.
Энэхүү үдэшлэгт Дэми Мур, Ким Кардашьян, Клаудия Шиффер, Жиоржио Армани болон бусад зочид хүрэлцэн ирсэн байна. Үдэшлэгийн албан ёсны хэсэг өндөрлөсний дараа зочид Tramp клубд үргэлжлүүлэн баярлацгаажээ.