Хайх

Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид

Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид

Тренд сүрчиг

Text: Ж.Чинбат


Бишрэлт их дэлгүүрийн бьюти галерейд тансаг, дэгжин Mr.Burberry сүрчиг Лондонгийн борооны дараах цэцэрлэгт хүрээлэнгийн анхилуун үнэрийг хадгалсан My Burberry эмэгтэй сүрчигтэй хослохоор хүрэлцэн ирлээ

Өчигдөр орой буюу тавдугаар сарын 5-нд Бишрэлт их дэлгүүрийн бьюти галерейд болсон Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлт үнэртэй усанд дурлагсдын анхаарлыг маш их татлаа. Учир нь 20 гаруй брэндийн шилдэг сүрчигнүүдийг нэг дор цогцлоосон Бишрэлт Бьютигийн хамт олон яг одоо тренд болж буй шинэхэн үнэртнээ танилцуулах арга хэмжээнд маш олон онцгой зүйлсийг бэлдсэн байлаа. Тиймээс бид танд шинэхэн сүрчиг ямар онцгой, өвөрмөц зүйлстэй болохыг товчхон хүргэхийг зорьлоо. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд дэлхийд нээлтээ хийсэн цоо шинэхэн Mr.Burberry сүрчиг үнэртний ертөнцийг байлдан дагуулсаар, нэгхэн сарын дотор хамгийн эрэлттэй байгаа арван сүрчигний нэг болсон билээ. Үнэртний мастер, алдарт Фрэнсис Куркджианы бүтээсэн энэхүү эрхэмсэг "ноёнтон" бол зуу гаруй жилийн түүхтэй алдарт Burberry тренч цувыг орчин үед улам төгс болгох зорилгоор бүтээгдсэн үнэртэн юм. Цаг үе бүр өөрийн өнгө, үнэртэй байдаг. Тэгвэл орчин үеийн Burberry эрэгтэйн үнэр яг энэ л нууцлаг, хар шилэн бортого дотор хадгалагдаж байна. Түүнийг нээгээд үзэцгээе.

2014 онд гарсан My Burberry эмэгтэй сүрчигний хос болон гарч буй Mr.Burberry сүрчиг нь модлог, сэнгэнэсэн өнгө, аястай болсон байна. Түүний анхны үнэр нь бэрсүүт жүрж, кардамон, эстрагоноос бүрдсэн тул дэргэдээ байгаа ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөж чадна. Харин зүрхэн үнэрт нь хус модны навч, задийн тос болон хуш модны үнэр орж, сэнгэсэн, сэтгэлд таатай өнгө аяс нэмжээ. Эцэст нь агар зандан мод, ветивер зэрэг модлог өнгө, аяс нь тус сүрчигний суурь үнэрийг бүрдүүлж, эрч хүчтэй, дахин давтагдашгүй байдлыг бий болгоно.  

Энэхүү дэгжин Mr.Burberry сүрчгийг гаднаас нь харахад яг л алдарт Burberry тренч цувыг санагдуулна. Түүний савлагаанд тус цувны материалыг бантиклан оруулж, сүрчигний тагийг цувны товчны материалаар урлаж өгсөн нь орчин үе, түүхэн уламжлал хоёрын төгс нийлбэр болсон гэлтэй. 

Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 1)

Танд эргэн сануулахад My Burberry эмэгтэй сүрчиг мөн адил Burberry тренч цувыг Лондонгийн борооны дараах хаврын цэцэгсийн үнэртэй нэгтгэж бүтээсэн байдаг. Тэгвэл Burberry-гийн шүтэн бишрэгчид одоо сэтгэл татам, сэнгэнэсэн үнэрээр хослох боломжтой боллоо.  

Mr.Burberry сүрчигний нээлтэнд ирсэн зочид шинэ тренд сүрчигтэй хамгийн түрүүнд танилцаад зогсохгүй мөн шууд худалдан авалт хийх боломжтой байсан юм. Мөн зочдын харцыг Burberry брэндийн 2016 оны загварын хувцаснууд булааж, сэтгэлийг нь Moët Chandon оргилуун дарс хөгжөөсөн. Үдэшлэгийн үеэр зочдыг Embassy рестораны хамт олон Mr.Burberry үнэртний орц найрлагаас сэдэвлэн бүтээсэн  herbaceous зуушаар дайлж, сүрчигний үнэрийг мэдрэхээс гадна мөн амталж үзэх өвөрмөц зоог бэлдсэн байлаа. 

Ийнхүү Улаанбаатарт амжилттай нээлтээ хийсэн Mr.Burberry cүрчиг өнөөдрөөс эхлэн зөвхөн Бишрэлт Бьютигийн албан ёсны дэлгүүрүүдээр худалдаалагдах болсон нь Монгол дахь Burberry-гийн шүтэн бишрэгчдэд том бэлэг барьлаа.

Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 2)

Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 3)Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 4)Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 5)Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 6)Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 7)Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 8)Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 9)

Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 10)

Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 11)

Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 12)Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 13)Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 14)Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 15)Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 16)Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 17)Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 18)Mr.Burberry сүрчигний Монгол дахь нээлтийн үдэшлэгийн зочид (фото 19)

цааш үзэх