Хайх

Парист болж өнгөрсөн Sidaction Gala Dinner

Парист болж өнгөрсөн Sidaction Gala Dinner

Жюльет Бинош, Дайан Крюгер болон бусад одод

Text: Б.Амина


Зураг:

Пьер Бержегийн жил бүр зохион байгуулдаг Sidaction Gala Dinner үдэшлэг 14 дэх удаагаа Парис хотноо болж өнгөрлөө

Загварын долоо хоногуудад брэндүүд шинэ цуглуулгаа танилцуулахаас гадна мөн олон нийтийн анхаарлыг нийгмийн чухал сэдвүүдэд хандуулах сайхан боломж болдог. Парист кутюр загварын долоо хоног болсонд тохиолдуулж Yves Saint Laurent брэндийн үүсгэн байгуулагчдын нэг Пьер Берже уламжлалт Sidaction Gala Dinner үдэшлэгээ зохион байгууллаа.

Гала үдэшлэгийг Пьер Бержегийн удирдлаган дор ажилладаг Францын ДОХ-той тэмцэх байгууллага зохион байгуулсан байна. Үдэшлэгийн үеэр цугларсан бүх хөрөнгийг ДОХ өвчнийг судлах судалгаа болон түүнийг эмчлэх аргыг нээж олоход зарцуулдаг байна.

Буяны үйл ажиллагаанд уригдан очсон зочдоос дурдвал Моника Беллуччи, Жюльет Бинош, Жан-Поль Готье, Мирослава Дума, Ольга Куриленко зэрэг алдартнууд байлаа.

Парист болж өнгөрсөн Sidaction Gala Dinner (фото 1)Парист болж өнгөрсөн Sidaction Gala Dinner (фото 2)Парист болж өнгөрсөн Sidaction Gala Dinner (фото 3)

Парист болж өнгөрсөн Sidaction Gala Dinner (фото 4)Парист болж өнгөрсөн Sidaction Gala Dinner (фото 5)Парист болж өнгөрсөн Sidaction Gala Dinner (фото 6)Парист болж өнгөрсөн Sidaction Gala Dinner (фото 7)

цааш үзэх