Рианна, Белла Хадид, Ким Кардашьян болон бусад одууд Louis Vuitton-ы загварын шоун дээр
Зочдын хувцаслалт
Парисын эрэгтэй загварын долоо хоногийн хүрээнд Louis Vuitton брэндийн загварын шоу өчигдөр болж өнгөрлөө. Энэхүү цуглуулга нь дизайнер Виржил Аблогийн Louis Vuitton-ы бүтээлч захирлын хувиар танилцуулж буй анхны цуглуулга гэдгээрээ онцлог болсон юм. Тиймээс Off-White брэндийн үүсгэн байгуулагч Виржил Аблог дэмжихээр түүний дотны найзууд хүрэлцэн иржээ.
Louis Vuitton загварын ордны хавар-зун 2019 улирлын шинэ цуглуулгыг үзэхээр Белла Хадид, Кайли Женнер, Рианна, Венсан Касель, Ким Кардашьян, Чедвик Боузман, Даутцен Крез нар мөн мэдээж хэрэг Канье Уэст ирсэн юм. Загварын шоуны төгсгөлд Канье Уэст ба Виржил Абло нар сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй, удаан гэгч нь нөхөрсөгөөр тэврэлдсэн нь шоуны онцлох мөчүүдийн нэг байлаа.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт