Венецийн кино наадам: Эмма Стоун “La La Land” киноны нээлтэнд
Эхний өдөр
Венецийн 73 дах кино наадмыг “La La Land” кино нээлээ
Найруулагч Дэмьен Шазелын "La La Land" нэртэй энэхүү мюзиклд нэр алдарт хүрэх мөрөөдөлтэй залуу жүжигчин бүсгүй ба олонд танигдаагүй жазз хөгжимчин хоёрын түүхийг өгүүлдэг. Киноны гол дүрийг Эмма Стоун ба Райан Гослинг нар бүтээжээ. Тэдэнд удаан хүсэн хүлээсэн нэр алдар нь ирэхэд харин хоорондын харилцаа нь муудаж эхэлдэг.
"La La Land" киноны нээлтэн дээр Эмма Стоун ба Дэмьен Шазелл нар уламжлал ёсоор зургаа авахуулсан байна. Эмма энэхүү арга хэмжээнд зориулж Giambattista Valli брэндийн ягаан цэцэгтэй, цайвар ногоон даашинз сонгожээ.