Хайх

Бие махбод, ухаан бодлыг эрүүлжүүлэн алжаал тайлах аяллын зургаан газaр

Бие махбод, ухаан бодлыг эрүүлжүүлэн алжаал тайлах аяллын зургаан газaр

Өөртөө зориулах эмчилгээ ба амралт


Зураг: Buro 24/7 Russia

Манай байнгын нийтлэгч Калгари Авансио өөрийгөө шинэчлэх болон үүнийгээ жинхэнэ адал явдал болгох зургаан аргыг тайллаа. Үүнд бие махбод ухаан бодлоо цэвэрлэхэд тохирох дэлхийн зургаан амралтыг толилууллаа.

 

The Arrigo Programme

Та ганцаар байхыг хүсвэл Английн Сомерсет дахь Arrigo төгс сонголт болно.  Амралтыг зөвхөн танд зориулан бэлтгэх ба хэд хонохоо та л шийднэ. Arrigo нь  өөрийнхөө тухай ухамсарлан ойлгоход тань зөвлөх аргаар танд туслах юм. Оюуны ачааллаа багасгах гэдэг бол өөрийгөө таньж, стресст баригдахгүй эерэг сэтгэлгээтэй,  байхын  нэн чухал хэсэг болно. Ганцаарчилсан амралтын нэг хүний өдрийн үнэ нь 1304 ам.доллараас эхлэх ба өдөрт дөрвөн тусгай хөтөлбөр багтах юм байна.

Бие махбод, ухаан бодлыг эрүүлжүүлэн алжаал тайлах аяллын зургаан газaр (фото 1)

Yeotown

Английн Хойд Девоны Yeotownд байрлах эрүүлжүүлэх тав хоногийн  фитнесс хөтөлбөр нь хооллох хэв маяг, бие махбод  ухаан бодлоо сэргээх маш оновчтой арга юм. Уг аялал дасгал хөдөлгөөн, адал явдалд дуртай, уушгиа цэвэр агаараар ариусгахыг хүссэн хүмүүст нэн тохиромжтой. Хөтөлбөрт далайн эргээр зугаалах, амьсгалын дасгалын хичээл, тай-чи хийх, биеийн хүчний дасгал сургуулилалт, иллэг бясалгал багтана. 2015 оны есдүгээр сард энэ амралт олимпийн хоёр удаагийн аварга Виктория Пендлтонтой маш сонирхолтой хамтарсан аяллыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тав хоногийн аяллын үнэ 2740 ам.доллар байх ажээ.

Mandarin Oriental Paris дах эрүүл амралтын өдрүүд

Уламжлалт аргаар аялж, алжаалаа тайлахаар шийдсэн бол та дэлхийн хамгийн гоё хотуудын нэгэнд амрах, аялахыг хослуулагч анхны  хүн болж яагаад болохгүй гэж? Алжаал тайлах Oriental амралтын хөтөлбөр нь Mandarin Oriental зочид буудалд аштанга, хатха, айенгарын йогоор хичээллэх, нүүр болон бие сэргээх горимууд, эрүүл хооллолтын цэстэйгээр саяхнаас эхэлсэн байна. Энэ нь хайр дурлалын хот уруу очихын зэрэгцээ эрүүлжих курст хамрагдах сайхан боломж юм. Зочид буудал нэг шөнийн 948 ам.доллараас эхлэх бөгөөд үүнд эрүүлжүүлэх курсийн үнэ багтаагүй аж.

Бие махбод, ухаан бодлыг эрүүлжүүлэн алжаал тайлах аяллын зургаан газaр (фото 2)

Fierce Grace

Fierce Grace-ийн төвүүд Тоскани, Коста-Рика болон Энэтхэгт хүртэл байдаг. Эд боломжийн үнэтэй ба хотын үймээнээс зугтаж, ухаан бодол бие махбодынхоо тэнцвэрийг олоход нэн тохиромжтой. Төрөл бүрийн йог, зөвлөгөө, зугаалга, цагаан хоолны дэглэм, нэмэлт хөтөлбөрүүдтэй энэхүү  амралт өөртөө цаг зарцуулах боломжийг ч мөн олгодог юм. Үнэ 952 ам.доллараас эхэлнэ.

Бие махбод, ухаан бодлыг эрүүлжүүлэн алжаал тайлах аяллын зургаан газaр (фото 3)

Alpina Gstaad  - Зургаан мэдрэхүй  спа хөтөлбөр

The Alpina Gstaad зочид буудлын санал болгодог хөтөлбөрүүдийн нэг нь танд бясалгал, амьсгалын дасгалууд, цигун, тай-чиг-гээр хичээллэн өөрийн дотоод ертөнцдөө хүрэхэд тусална. Гайхалтай үр дүнтэй Six Senses Spa иж бүрдэл таны чакрануудыг тэнцвэржүүлэн сэргээж, бүтэн биеийн оношилгоо хийж,  залуужуулах маш олон төрлийн спа горимыг санал болгох юм. Хөтөлбөр нь багагүй чөлөөт цагийг төлөвлөсөн байдаг нь танд уулын цэвэр агаарт алхаж таашаал авах боломж олгоно. The Alpina Gstaad-аас та тайвшрал, тэнцвэрийг мэдэрсэн чигээр явах болно. Зургаан хоногийн Mountain Detox Delight курсийн үнэ нэг хүний 3896 ам.доллараас эхэлдэг ба энэ нь хоёр хүний өрөөний багц юм.

Бие махбод, ухаан бодлыг эрүүлжүүлэн алжаал тайлах аяллын зургаан газaр (фото 4)

Майорка дах The Ashram     

Алдарт Malibu Retreat Center-ийн Европ дахь дүү  The Ashram-аас бүх л таатай зүйлсийг авч болно. Энэхүү хөтөлбөр нь долоо хоногт  арван дөрвөн л зочин хүлээж авдгаараа онцлог. Дотно орчин үүсгэсэн энэ газарт байнгын хурал цуглаан, цахим захидал, ажил хэргийн дуудлагуудаас холдох боломж олдоно. The Ashram нь Tramuntana  уулсын дунд XVII зууны  фермийн нэгэн гайхалтай барилгад байдаг ба дөрвөөс зургаан сарыг дуустал нээгддэг юм. Хөтөлбөрт уулын аяллууд, хөнгөн завьтай зугаалгууд, агаарын (уулын) TRX сургалтууд, хөнгөн йог, пилатес ба бясалгал  багтдаг. Боловсруулаагүй шинэхэн хоол, махгүй тэжээллэг хооллолтын цэстэй болохоор калорио тоолох шаардлагагүй шүү! Тэгэхээр та өөрийгөө эрхлүүлээд авч болох юм. Долоо хоногийн зочлолт 5200 ам.доллар байна.

цааш үзэх