Хайх

Цэцгийн баглааг хэрхэн удаан хадгалах вэ: Дөрвөн төрлийн гоёмсог аргачлал

Цэцгийн баглааг хэрхэн удаан хадгалах вэ: Дөрвөн төрлийн гоёмсог аргачлал

Мэргэжилтний зөвлөгөө

Text: Buro.Mongolia


Олон улсад алдартай цэцгийн бүтик болох Swallows & Damsons-ийн үүсгэн байгуулагч, цэцгийн дизайнер Анна Поттер цэцгийн баглааг илүү удаан хугацаанд амьд байлгах гоёмсог аргачлалуудаас хуваалцаж байна. Багаасаа л цэцгийн баглаа хийх дуртай байсан тэрбээр ихэнхдээ хуримын ёслолын цэцгийн баглаа, томоохон арга хэмжээнд зориулсан цэцгэн инсталляц урладаг ба саяхан “Цэцэгсийн Философи” хэмээх номоо гаргажээ.


Цэцгэн хэлхээ хийх


Цэцгийн баглааг хэрхэн удаан хадгалах вэ: Дөрвөн төрлийн гоёмсог аргачлал (фото 1)
Цэцгийн баглааг хэрхэн удаан хадгалах вэ: Дөрвөн төрлийн гоёмсог аргачлал (фото 2)
Цэцгийн баглааг хэрхэн удаан хадгалах вэ: Дөрвөн төрлийн гоёмсог аргачлал (фото 3)

Шинэхэн цэцэгсийг удаан хадгалах шалгарсан аргын нэг бол цэцгэн хэлхээ хийх юм. Цэцгэн хэлхээг хийхэд цагариг, цэцгийн үндсийг чийглэг байлгах зориулалтын хуруу шил, олсон утас, хайч, бахь шаардлагатай. Бүтээлчээр урласан цэцгэн хэлхээг тууз, саатай утас зэргээр чимэглэх ба цэцгийн үндсийг чийглэг байлгах нь хамгийн чухал болохыг тэрээр зөвлөлөө.


Тогтоогч суурин дээр байрлуулах


Цэцгийн баглааг хэрхэн удаан хадгалах вэ: Дөрвөн төрлийн гоёмсог аргачлал (фото 4)

Баглаа цэцэгсийнхээ байгалийн өнгө төрхийг авч үлдэхийг хүсэж байгаа бол цэцэг, ургамлыг тогтоох зориулалттай хадаастай хүнд төмөр суурь, жижиг нүхтэй керамик суурь зэргийг ашиглаарай. Ингэхдээ хатсан цэцэгс, мөчир болон шинэхэн цэцэгсийг холин ваби-саби өнгө аястай цэцгийн хоршил үүсгэн байгалийн мэдрэмж аваарай.


Хананд өлгөж тогтоох


Цэцгийн баглааг хэрхэн удаан хадгалах вэ: Дөрвөн төрлийн гоёмсог аргачлал (фото 5)

Цэцгийн үндэс хэсгээс нарийн утсаар уяж өлгөх, аль эсвэл наалддаг туузны тусламжтайгаар хананд наах зэргээр тогтоох нь цэцгийг илүү удаан амьд байлгахаас гадна илүү гоёмсог үзэмжтэй хэвээр хатдаг давуу талтай.


Намхан ваар болон шаазан торхонд хийх


Цэцгийн баглааг хэрхэн удаан хадгалах вэ: Дөрвөн төрлийн гоёмсог аргачлал (фото 6)

Энэхүү аргачлал нь японы икэбана гэх цэцэг хослуулах урлагтай төстэй гэж ойлгож байна. Гэхдээ цэцгийг байрлуулах ваарны загвараас шалтгаалан илүү барууны хэв маягтай, максимал хоршлыг үүсгэх боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх