Дизайнер Симон Порт Жакмю Парис хотноо ресторан нээлээ
"Oursin"
Jacquemus брэндийн үүсгэн байгуулагч, залуу дизайнер Симон Порт Жакмю Парис хотноо Oursin хэмээх кафе нээлээ. Парисын Шампс-Элисэгийн өргөн чөлөөнд байрлах Galeries Lafayette их дэлгүүрт нээгдэж буй Oursin рестораны нэр Франц хэлэнд далайн зараа гэх утгыг илэрхийлэх ба дотоод засал нь Газар дундын тэнгисийг санагдуулам уур амьсгалтай байна. Рестораны хоолны цэсийг Septime, Clamato зэрэг алдартай ресторануудад ажиллаж байсан тогооч Эрика Арчамбо боловсруулсан бөгөөд рестораныг зорьсноор төрөл бүрийн далайн гаралтай хоол, зуушийг амтлах боломжтой ажээ.
Танан цагаан өнгийн чулуун хана түүнийг чимэглэсэн шаазан эдлэл, ногоон навчтай мод ба сүрлэн сандал гээд тун энгийн зүйлсээр тохижуулсан Oursin ресторан нь яг л Газар дундын тэнгисийн хаа нэгтээ очсон мэт амар амгалан, дулаан мэдрэмжийг төрүүлж байлаа. Дашрамд дурдахад Симон Порт Жакмю өнгөрөгч гуравдугаар сард Citron хэмээх кафе нээсэн ба өөрийн Instagram хуудаснаа Oursin рестораныг Citron-ий бяцхан дүү хэмээн тодорхойлжээ. Oursin ресторан албан ёсоор нээгдсэн ба үйлчлүүлэгчдийн зүгээс аль хэдийн өндөр үнэлгээ аваад эхэлжээ.