Хайх

АНУ-д 3D шил хэвлэх маш нарийн арга сэдлээ

АНУ-д 3D шил хэвлэх маш нарийн арга сэдлээ

Ирээдүйн технологи

Text: Б.Амина


Зураг:

Шинэ аргаар 3D, тунгалаг шил хэвлэх боломжтой

Mediated Matter судалгааны баг 3D, тунгалаг шил хэвлэх шинэ арга нээжээ. G3DP гэх энэ технологийг Массачусетсийн Технологийн Их Сургуулийн мэргэлжилтнүүд болон Висс Институт нар хамтран бүтээжээ. Бүтээгдэхүүний түүхий эд нь бэлэн болсон шил байх бөгөөд түүнийг гурав хэмжээст хэвлэгчээр хүссэн галбирт оруулах юм. Судлаачид шилийг хэвлэхдээ эхлээд 1000 хэм хүртэл халдаг тасалгаанд хайлуулах ба мөн ийм байдлаар шилээ хэлбэрт оруулна. Энэхүү дамжлага нь шилийг маш нарийвчилсан, тунгалаг давхаргатай болгох юм байна. Та шил хэвлэх ажиллагааг доорх видео бичлэгээс үзэх боломжтой. Харин хэвлэсэн бүтээлийг 2016 онд Смитсоновсын дизайны музейд  гаргахаар  төлөвлөжээ.

цааш үзэх