Хайх

Анжелина Жоли, Брэд Питт нар оливын тосны брэнд үүсгэн байгуулжээ

Анжелина Жоли, Брэд Питт нар оливын тосны брэнд үүсгэн байгуулжээ

Тэдний бизнес харилцаа үргэлжиж байна

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Жүжигчин Анжелина Жоли ба Брэд Питт нарын хайр дурлалын харилцаанд төгсгөл ирсэн ч тэдний бизнесийн хамтын ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Тэд Famille Perrin компанитай хамтран "Miraval Olive Oil" нэртэй органик, цэвэр оливын тосны брэнд үүсгэн байгуулжээ. Анжелина Жоли, Брэд Питт нар энэхүү бүтээгдэхүүнийг өөрсдийн Франц дахь 60 сая долларын үнэтэй "Chateau Miraval" нэртэй хувийн эдлэн газарт тариалсан оливоос гарган авсан байна.

Famille Perrin компанийн вебсайт дээр энэхүү оливын тосны тухай "Чихэрлэг бүйлс, ойн самар, артишокийн нотоор эхэлж, дунд үедээ чинжүү, шинэхэн өвсний үнэр мэдрэгдэж, эцэст нь бага зэрэг халуун ногоо амтагдана" гэж тодорхойлон бичжээ.

Эхний ээлжинд Жоли, Питт нар 10,000 лонх "Miraval Olive Oil" тос үйлдвэрлэсэн бөгөөд Famille Perrin компанийн албан ёсны вебсайт болон Франц дахь тэдний хоёр бутикээр худалдаалагдаж байна. Үнийн хувьд 500 мл савалгаатай гурван лонх оливын тос нь 85 еврогоор худалдаалагдах гэнэ.

цааш үзэх