Apple Watch Нью-Йоркийн загварын долоо хоногийн урилгыг орлоно
Электрон урилга
Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид цаасан урилгын оронд Apple Watch-аа ашиглан нэвтрэнэ
Энэ жил Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр зочдыг нэвтрүүлэх шинэ технологи ашиглах болжээ. Тэгэхээр Apple Watch хэрэглэгч зочид шоунд нэвтрэхдээ цаасан урилгаа гаргах гэж цүнхээ уудлан цаг алдах шаардлагагүй болж байна. Зочид нэвтрэх хэсэгт байрлуулсан скайнерт цагандаа татаж суулгасан Fashion GPS Radar апп-ыг уншуулахад л хангалттай.
Энэхүү цахим урилгаар нэвтэрч болох эхний шоугаар Томми Хилфигерийн шоу тодорсон бөгөөд зочид Apple Watch-аа уншуулан орсноор зочдын урт дарааллыг алгасах боломжтой юм байна.