Хайх

Арне Якобсений “Гайхамшигт долоо” шинэ загвар

Арне Якобсений “Гайхамшигт долоо” шинэ загвар

The Seven Series


Зураг: Buro 24/7 Russia

Fritz Hansen-ий 60 жилийн ойд зориулж олны шүтээн болсон загварын сандлуудын шинэчлэгдсэн хувилбарууд гарахаар болжээ

"The Seven Series" буюу загварын ертөнцөд "Долоо" гэж нэрлэгдсэн сандлуудыг Арне Якобсен 1955 онд Fritz Hansen үйлдвэрт зориулж анх бүтээжээ. Тэр үед энэ загварууд цагаан, хар гэсэн хоёр өнгийн хувилбараар гарч байсан бол өнөөдөр тэднийг арван өнгө, хоёр төрлийн лакан гадаргуй болон есөн янзын модоор хийдэг болжээ. Үүн дээр нэмж энэхүү цувралын 60 жилийн ойд зориулж анхны "3107" загварыг нь манай зууны хамгийн алдартай долоон архитекторууд шинэчлэн гаргах гэнэ. Энэ дунд алдарт Заха Хадид, Жан Нувель болон Бьярке Ингельс нар байна.

Бьярке Ингельсийн хувьд "Долоо" бол дуусашгүй давхарлагддаг сандлын загвар гэж үзэн энэхүү бодлоо өөрийн загвартаа тусгаж сандлын суудал хэсгийг үржүүлэн параллель маягаар өрөн тавьжээ.

Арне Якобсений “Гайхамшигт долоо” шинэ загвар (фото 1)

Заха Хадид харин сандалны хөл хэсэг дээр төвлөрөн уламжлалт төмрийг нь нарийн савханцар конструкцитэй болгож сандлын нуруу хэсэгтэй ижил хэлбэрт оруулсан нь өөрийн дуртай "урсах" арга барилдаа үнэнчээр үлдсэнийг нь харуулж байгаа юм.

Жан Нувель загварын хамгийн анхны хувилбаруудыг, тэр дундаа хар цагаан өнгөний хослолыг нь анхааралдаа авч энэ хоёр өнгийг нэгтгэсэн хувилбар гаргажээ.

Арне Якобсений “Гайхамшигт долоо” шинэ загвар (фото 2)

Арне Якобсений “Гайхамшигт долоо” шинэ загвар (фото 3)

Энэхүү "Гайхамшигт долоо" төсөлд оролцсон бусад алдартнуудыг дурдъя. Парисийн Бастилийн Дуурийн ордоныг бүтээгч, Уругвайн архитектор Карлос Отт мөн Kарлос Понсе де Леон, Японы Юн Игараши, Шанхай хот дах "Neri & Hu Design and Research Office" архитекторын байгууллагыг үүсгэн байгуулагч Линдон Нери болон Россана Ху, энэ жилийн Кельн дах Cologne тавилгын үзэсгэлэн дээр шуугиулсан Snohetta архитекторын компани зэрэг уран сэтгэмжитнүүд оролцжээ.

Шинэчлэгдэн гарч буй "Гайхамшигт долоо" цувралын үзэсгэлэн Бельги дэх загварын "Design Museum Gent" музейд "7 cool architectors" нэртэйгээр 7-р сарын 14-ний өдөр нээлтээ хийх ажээ.

 

цааш үзэх