Хайх

Cерфинг болон скейтборд 2020 оны Олимпийн төрөлд багтаж болзошгүй

Cерфинг болон скейтборд 2020 оны Олимпийн төрөлд багтаж болзошгүй

Хувьсгал

Text: Б.Амина


Зураг:

Токиогийн зуны Олимпийг зохион байгуулах бүрэлдэхүүн 2020 оны наадамд спортын таван шинэ төрөл оруулах санал гаргажээ

Япон улс Олимпийн наадмын түүхэнд хувьсгал хийхээр бэлдэж байна. Токиогийн зуны олимпийн зохион байгуулах хороо бейсбол/софтбол, карате, серфинг, хаданд авиралт болон скейтборд зэрэг спортын таван шинэ төрөл нэмэх хүсэлтэй байгаагаа Олон улсын Олимпийн хороонд гаргажээ.

Мөн эдгээр төрөл бүрт эрэгтэй, эмэгтэй төрлөөр өрсөлдөх аж. Ингэснээр 2020 оны Олимпийн наадамд дахин спортын 474 тамирчин оролцох боломжтой болно. Гэвч энэ нь Олон улсын Олимпийн хороо хүсэлтийг баталгажуулсан тохиолдолд хэрэгжинэ.

Шинэ төрөл оруулах талаарх хүсэлтийн эцсийн шийдвэр Рио де Жанейро хотод 2016 оны наймдугаар сард болох Олон улсын Олимпийн хорооны хуралдаанаар шийдэгдэх юм байна.

 

цааш үзэх