Хайх

Чухал нээлт: Дикаприо хэзээ ч 25-аас дээш насны бүсгүйтэй болзож байгаагүй

Чухал нээлт: Дикаприо хэзээ ч 25-аас дээш насны бүсгүйтэй болзож байгаагүй

Жүжигчний албан ёсны найз бүсгүйчүүдийн график

Text: Buro.Mongolia


Бидний хайртай жүжигчин Леонардо Дикаприо арваннэгдүгээр сарын 11-нд 45 нас хүрсэнтэй холбогдуулан түүний талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна

Reddit сүлжээний хэрэглэгч TrustLittleBrother өөрийн судалгааны үр дүнгээр нэгэн чухал нээлт хийжээ. Түүний судалснаар жүжигчин Леонардо Дикаприо хэзээ ч 25-аас дээш насны бүсгүйтэй болзож байгаагүй байна. Тэрээр өөрийн онолыг батлахын тулд бүр дэлгэрэнгүй график зураг хүртэл бэлджээ.

Графикт зааснаар Дикаприогийн хамгийн залуу найз бүсгүйгээр тухайн үед 18 настай байсан загвар өмсөгч Жизель Бюндхен тодорсон байна. Хосуудыг болзож байх үед Лео 24 нас хүрсэн байсан бөгөөд тэд 2004 онд, Жизелийг 23 настай байхад салсан байдаг.

Уг мэдээллээс харахад Леод найз бүсгүйгээ сонгоход нөлөөлдөг тодорхой насны хязгаар байдаг бололтой. Учир нь түүний болзож байсан бүсгүйчүүдийн гурав нь л буюу Бар Рафаэли, Келли Рорбах ба Нина Агдал нар 25 нас хүрсэн байсан төдийгүй нийт бүсгүйчүүдийн дундаж нас нь ердөө 22,9 байжээ.

Одоогийн байдлаар Леонардо Дикаприо загвар өмсөгч Камила Морронетэй болзож байгаа юм. Камила энэ онд 22 нас хүрсэн билээ.

Чухал нээлт: Дикаприо хэзээ ч 25-аас дээш насны бүсгүйтэй болзож байгаагүй (фото 1)

Чухал нээлт: Дикаприо хэзээ ч 25-аас дээш насны бүсгүйтэй болзож байгаагүй (фото 2)

цааш үзэх