Эрин үеийн төгсгөл: Адриана Лимагийн шилдэг төрхүүд
Бразилийн супер модель 19 жилийн дараа сахиусан тэнгэрийн далавчаа “тайллаа”
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Нью-Йорк хотноо Victoria's Secret брэндийн загварын шоу болж, дэлхийн 60 үзэсгэлэнт модель тайзнаа алхсан билээ. Гэхдээ энэхүү шоу нь алдарт дотуур хувцасны брэндийн домогт сахиусан тэнгэр, супер модель Адриана Лимагийн хувьд сүүлчийнх нь болсон юм. Тодруулбал өдгөө 37 настай Адриана Victoria's Secret-ийн тайзнаас бууж буйгаа Instagram хуудсаараа дамжуулан мэдэгдэж, "Хүндэт Виктория, надад дэлхийг харуулсанд, өөрийн нууцаасаа хуваалцсанд мөн хамгийн чухал нь надад далавч өгөөд зогсохгүй хэрхэн нисэхийг зааж өгсөнд баярлалаа" хэмээн бичсэн байна. Энэхүү үйл явдлыг загварын ертөнцийнхөн Адриана Лиматай хамт Victoria's Secret-ийн нэгэн эрин үе төгсөж байна хэмээн онцолж байгаа юм.
Бразилийн супер модель анх Victoria's Secret-ийн загварын тайзнаа 1999 онд алхаж, 2000 онд тус брэндийн сахиусан тэнгэр болж байв. Энэ хугацаанд тэрээр "Fantasy Bra"-г нийт гурван удаа танилцуулж (2008, 2010, 2017), тус брэндийн хамгийн үнэ цэнэтэй моделиор нэрлэгдэж байжээ.
Victoria's Secret-ийн тайзыг хамгийн олон жил "эзэгнэсэн" сахиусан тэнгэр Адриана Лимад зориулан түүний шилдэг төрхүүдийг Бюро эргэн сануулж байна.