Хайх

Apple Watch хэн хэнийг орлож чадах вэ?

Apple Watch хэн хэнийг орлож чадах вэ?

Фитнесийн дасгалжуулагч, шүүгч болон бусад

Text: Б.Амина


Зураг:

Ухаалаг цаг ямар, ямар мэргэжилтнүүдийг өөртөө багтаасныг үзье

Apple Watch гарснаар зарим мэргэжлийн төлөөлөгчид өрсөлдөөний талаар дахин бодоход хүрлээ. Мэдээж ямар ч ухаалаг төхөөрөмж, ухаалаг цаг, орчин үеийн үйлчилгээ байлаа гээд юу ч хүний харилцааг орлож чадахгүй. Тэгэхдээ энэ шинэ бүтээл нь зүгээр ч нэг "ухаалаг" зүйл биш бололтой.

1. Шүүгч

Apple Watch танд цагийн үнэ цэнийг ойлгуулна. Та алтан цагаа цахим ертөнцөөр аялж дэмий үрэхээ болиход туслах олон зүйл түүнд бий. Энэ маш чухал асуудал. Цахим шуудангаа шалгах, олон нийтийн сүлжээ хуудас хэсэх гээд цаг их ордог зүйлсийг Apple Watch шийдэн, шууд л дэлгэцэн дээрээ дамжуулах бөгөөд зөвхөн хоёр сонголт болох "Сайн уу, одоогоор завгүй байгаа тул дараа хариулья" гэх бэлэн хариулт эсвэл микрофоноор дамжуулан хариугаа хэлж болох сонголтуудтай болсон. Ийм байдлаар цахим ертөнцөөр хэсэх цагаа хэмнэж, өөр чухал зүйлд зарцуулах боломжтой гэдгийг "шүүгч" батлаж байна. Та хэрвээ хэн нэгэн рүү богинохон хариулт илгээснээр тэднийг гомдоохоос эмээж байвал Apple Watch-д суулгасан зүрхний цохилтын ритмээ илгээж болох үйлдлийг ашиглаарай. Романтик үйлдэл нэг их цаг шаардахгүй.

Apple Watch хэн хэнийг орлож чадах вэ? (фото 1)

Apple Watch хэн хэнийг орлож чадах вэ? (фото 2)

2. Фитнес дасгалжуулагч

Дасгалжуулагч апп ухаалаг цаганд суулгасан нь хамгийн хэрэгтэй зүйл байх. Уг апп таны өдөржин алхсан алхааг тоолж, хэрэв шөнө унтаагүй бол шөнийхийг ч бас тооцно. Дугуйрсан график нь өдрийн алхах хэмжээ буюу идэвхитэй, дунд зэрэг, хөдөлгөөн багатай гэх ангилалуудад багтсан алхаанаас та хэдийг нь хороосныг харуулна. Хэмжээндээ хүрэхгүй бол цаг дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэн "Хичээгээрэй, чи чадна" хэмээн дэмжинэ. Өдрийн алхах хэмжээндээ хүрээгүй бол та оройтсон ч хамаагүй гарч алхах эсвэл гүйлтийн зам дээр гүйхийг хүсч болох юм. Мэдээж ядартлаа гүйж, өдрийн хэмжээгээ гүйцээсний дараа цагны график дүүрч дугуйрахад та урмын үг авах болно. 

Apple Watch хэн хэнийг орлож чадах вэ? (фото 3)

3. Хоол тэжээлийн мэргэжилтэн

Мэдээж Apple Watch энэ мэргэжлийг бүрэн төгс орлохгүй ч (яг л бусад мэргэжлийг ч бас бүрэн орлохгүй шиг) илчлэгийг тооцож гаргана. Дэлгэцэн дээр үзүүлэлтүүд мөн л дугуйрсан график байдлаар харагдана. Ажлын цагаар 510 калори шатаана гэдэг амаргүй даваа. Гэвч хэмжээгээ гүйцээхийн тулд, эрүүл байхын тулд биелүүлэх л хэрэгтэй.

Цаг илчлэг тооцохоос гадна өөр олон апп татаж суулгах боломжтой. Жишээ нь хоолны аппууд. Хоол хийх үедээ аль болох илчлэг багатай хүнс сонгон бэлтгэхэд хэрэгтэй мэдэлэлийг шууд л бугуйн цагнаасаа харж хийнэ аятайхан санаа биш гэж үү?

Apple Watch хэн хэнийг орлож чадах вэ? (фото 4)

4. Хувийн туслах/нарийн бичиг

Та Apple Watch-ийн тусламжтайгаар сэрүүлэг, утасны дуудлагаа сонсоxгүй өнгөрнө гэж үгүй. Ухаалаг утсыг байнга биедээ ойр байлгах боломжгүй үед бугуйн цаг илүү ойр байх болно. Эхний үед мэдээж байнгын сануулга нь төвөгтэй санагдаж магадгүй ч хэсэг хугацааны дараа үүний тусламжтайгаар нэг ч хэрэгтэй дуудлагаа авалгүй орхиогүй болохоо та анзаарна. Мөн өдөрт хийх зүйлсээ жагсааж тэмдэглэх боломжтой. Хувьцааны ханш,  нар мандах цагийг харах боломж зэрэг нь таныг юунаас ч хоцроохгүй. Ийм байхад хувийн туслах хэрэгтэй гэж үү?

Apple Watch хэн хэнийг орлож чадах вэ? (фото 5)

 

цааш үзэх