
Гвинет Пэлтроу АНУ-ын Капитолд яриа хийлээ
Бүгдийн эсрэг ганцаар
Эрүүл хооллолтыг дэмжигч Гвинет Пэлтроу АНУ-ын Капитол-д генетикийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүний талаар ярилаа
Эрүүл хооллолтыг дэмжигч Гвинет Пэлтроу хүнд хэрэгтэй эрүүл хоолны жортой ном хүртэл гаргаад амжсан ч энэ нь түүнд хангалтгүй байжээ. Тэрээр ээж Блайт Даннертайгаа хамт АНУ-д 2015 онд гарсан "Генетикийн аргаар гаргасан бүтээгдэxүүний баглаа боодолд уг заалтыг тэмдэглэхгүй" гэх хуулийг эсэргүүцлээ. Тэрбээр "Би мэргэжлийн хүн биш ч гэлээ өөрийн гэр бүлээ юугаар хооллож байгаагаа мэдэх эрхтэй" гээд баглаа боодол дээр заавал тэмдэглэгээ байх учиртай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.