Таны амьдралын хэв маягт төгс нийцэх Heineken шар айраг 150 нас хүрлээ
Дэлхий дахинаа танигдсан шар айргийн брэнд
Энэхүү нийтлэл нь зөвхөн 21-с дээш насныханд зориулагдсан болно. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.
Улаан таван хошуу бүхий лого, гүн ногоон өнгийн лонхтой шар айргийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Борлуулалтаараа дэлхийд эхний зургаад бичигддэг Heineken брэнд нь хэвшмэл ойлголтуудаас ангид байж, маш бүтээлч бөгөөд шинэлэг хандлагаараа орон орны хэрэглэгчдийг байлдан дагуулсаар байгаа билээ. Тэгвэл шар айргийн салбарт бүтэн зуун дамнан оршин тогтнож, амжилтын оргилд хүрсэн Heineken энэ жил 150 жилийн ойгоо тэмдэглэж байна. Үүнийг тохиолдуулан тэд өөрсдийн түүх болон өв соёлоо ахин дахин магтан дуулах ёстой гэсэн хуучинсаг заншлын оронд дэлхийн өнцөг булан бүрд байгаа өөр өөр ертөнцтэй, хоорондоо харилцан адилгүй хэв маягтай хэрэглэгчдээ онцолсон нэгэн сонирхолтой сурталчилгааны ажил сэджээ.
ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТООС АНГИД HEINEKEN
Hekkene, Moneken, Heini, Hakkinen, Heineaken, Ainekene гэх зэргээр хүмүүс брэндийн нэрийг хүссэнээрээ л дуудаж байдаг нь энгийн үзэгдэл билээ. Харин брэндийн зүгээс үүнийг харин ч өөрийн нэрийн хуудсаа болгон та хаа ч явсан "ногоон өнгийн лонхтой шар айраг" хэмээн захиалсан ч танд Heineken шар айргийг санал болгоно гэдгийг бахархалтайгаар илэрхийлж байна. Тэд "Бид зөвхөн шар айраг борлуулдаггүй, харин сайхан цаг мөчүүдийг бий болгодог брэнд тул тa бүхэн биднийг хүссэнээрээ дуудаж болно. Бидний амьдралд сайхан цаг мөчийг хэмжих хэмжүүр болон түүнийг орлох зүйл гэж үгүй" хэмээн хуваалцсан аж.
ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАГДСАН
Heineken шинэ сурталчилгааны ажлаараа дамжуулан хэрэглэгчдэдээ аз жаргалтай мөчүүдийг бий болгож, ямар ч хобби болон амьдралын хэв маягтай хүнд тохиромжтой бүтээгдэхүүн санал болгодгоо харууллаа. Тухайлбал, Heineken шар айраг минималист, эрүүл лайфстайл эрхэмлэдэг, бүтээлч ажил эрхэлдэг, экстрим хэв маягтай, нийгмийн идэвхтэй гээд хэн бүхний сонирхолд нийцэж чаддагаараа давуу талтай.
Түүнчлэн мөстэй, задгайгаар, зүсэм лайм жимстэй, эсвэл бүр соруултай гээд Heineken шар айргийг өөрийн сонирхолд нийцүүлэн хэрэглэхэд ч тохиромжтой байх болно.
ПРЕМИУМ ЗЭРЭГЛЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН
Heineken брэндийг дурсах бүрд "дэлхийн" гэдэг үг заавал дагалдаж байдаг. Тэгвэл тус брэндийг өөр ямар хүчин зүйлс дэлхийн брэнд болгож чаддаг вэ? 150 жилийн түүх нь үү? Дэлхийн 190 улс оронд өдөрт 25 сая Heineken шар айраг борлуулагддаг нь уу? Хүчтэй маркетингийн үйл ажиллагаа нь уу? Эсвэл хэзээ ч өөрчлөгддөггүй чанар нь уу? Хариулт нь цор ганц биш. Хариулт нь дээрх бүгд.
Heineken дээд зэргийн арвайн цайвар болон хар соёолж, зөрөг цэцгийг цэнгэг уснаа хандлан, сонгомол хөрөнгөөр исгэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт нэвтрүүлсэн төдийгүй бусад брэндүүдэд өндөр босго тавьж чадсан компани юм. Тэд нэг багц шар айраг гаргахын тулд тусгай аргаар хийгдсэн төхөөрөмжүүд ашиглан, дор хаяж 28 өдөр зарцуулдаг байна. Ингэснээр зөв амт, өнгө гаргаж чаддаг гэнэ.
Heineken Mongolia
Facebook: Heineken MN
Instagram: @heineken_mn