Хайх

Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө

Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө

Төгс аягалах чадвараас шар айргийн амт шалтгаална

Text: Г.Тэмүүлэн


Дэлхийн хамгийн алдартай шар айраг үйлдвэрлэгчдийн нэг болох 150 жилийн түүхт Heineken брэнд хэрэглэгчдэдээ үргэлж хамгийн сайн чанарын шар айргийг шинээр нь хүргэхийг эрмэлздэг. Үүний тулд мэдээж шар айргийг үйлдвэрээс нь шууд шинээр нь хэрэглэж хэвшихээс гадна зөв аягалж байж тухайн шар айргийн гайхалтай амтыг бүрэн утгаар нь мэдрэх боломжтой байдаг. Heineken 2013 оноос хойш Global Bartender Final нэртэй дэлхийн хэмжээний уралдаанаар дамжуулан зөв аягалсан задгай шар айргийн ач холбогдлыг түгээж, задгай шар айргийн соёлыг сурталчилж ирсэн. Тэгвэл цар тахлын улмаас дөрвөн жил завсарлаад байсан тус тэмцээн нь энэ жил Heineken Global Draught Championship нэртэйгээр дахин зохион байгуулагдаж эхэллээ.

Энэ жилийн уралдаан Heineken брэндийн өлгий нутаг болох Нидерланд улсын Амстердам хотноо зохион байгуулагдсан бөгөөд Монгол, Швед, Хорват, Энэтхэг, Гваделуп зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн нийт 16 орны бартендер оролцсон юм. Бүр тодруулбал “976 Ulaanbaatar” рестораны бартендер Г.Наранбилэгт Монгол Улсаа төлөөлөн оролцож, өөрийн авьяас чадвараа сорьсон байна. Харин тэмцээний аваргаар Малайз улсын бартендер Жейсон Денис Дкруз тодорчээ. Уралдаанд задгай шар айраг аягалах зөв техник, төгс үйлчилгээ, Heineken шар айргийн талаарх мэдлэг гэхчлэн хэд хэдэн шалгуураар оролцогчдын ур чадварыг сорьж ялагчийг тодруулдаг аж.

Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 1)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 2)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 3)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 4)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 5)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 6)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 7)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 8)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 9)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 10)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 11)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 12)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 13)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 14)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 15)

ЯАГААД ШАР АЙРГИЙГ ЗӨВ АЯГАЛАХ НЬ ЧУХАЛ ВЭ?


Шар айргийн баялаг амтыг бүрэн мэдрэх үйл явц зөв аягалах арга барилаас эхэлдэг. Жишээ нь аягалах өнцөг, хурд, гоожуулах техник гэхчлэн нарийн ур чадварууд шаардагддаг бөгөөд энэ бүгдийг төгс эзэмшсэнээр шар айргийн амт, чанар, үнэр зэргийг тултал нь мэдэрч, таашаах боломжтой юм. “Бид шар айргаа үйлдвэрлэж, түгээснээс хойш үйл явц бидний хяналтаас гардаг. Тиймээс бид бартендерүүдийг дэмжихийн зэрэгцээ ур чадварыг үнэлж, тэднийг хэрэглэгчдэд Heineken-ийг хамгийн зөв амтаар нь хүргээсэй гэж бодож байна. Задгай Heineken шар айргийг төгс аягалахад ердөө 25 секунд л шаардагддаг. Тэрхүү 25 секундэд л бид бартендерүүдээс бүхий л авьяас чадвараа харуулахыг хүсдэг” хэмээн Heineken брэндийн олон улс дахь чанар хариуцсан менежер Томас ван Бохимен онцолсон юм.

Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 16)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 17)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 18)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 19)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 20)
Heineken Global Draught Championship 2024: Монгол бартендер дэлхийд өрсөлдлөө (фото 21)

Монгол дахь Heineken брэндийн хамт олны зүгээс 2024 оны арваннэгдүгээр сарын 1-нд Heineken Mongolian Draught Championship 2024 тэмцээнийг зохион байгуулсан ба уралдаанд Улаанбаатар хотын шингэн хүнсний соёлыг түгээхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй шилдэг 25 харилцагчийн бартендерүүд өрсөлджээ. Харин тэднээс “976 Ulaanbaatar” рестораны бартендер Наранбилэгт шалгарснаар ийнхүү Монгол Улсаа төлөөлөн дэлхийн шилдэг бартендерүүдтэй өрсөлдөхөөр Амстердам хотыг зорьсон билээ. Мөн Монгол дахь Heineken брэнд 2025 онд тус брэндийн задгай шар айргаар үйлчилдэг илүү олон харилцагчид, бартендерүүдийг уг тэмцээндээ оролцуулж, бэлтгэн энэхүү Дэлхийн бартендерийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдүүлнэ гэдгээ онцоллоо. Бартендерийн гайхалтай аягалсан шар айргийн үр дүнд хэрэглэгч шинэхэн Heineken задгай шар айргийн тааламжит амтыг эхний балгаас л мэдрэх боломжтой юм.

Heineken Star Serve, Proud to serve Heineken beer from AMSTERDAM to ULAANBAATAR.

Энэхүү нийтлэл нь зөвхөн 21-с дээш насныханд зориулагдсан болно. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.


APU COMPANY

Facebook: APU Company

Instagram: apu_company_official

Вэбсайт: www.apu.mn

Холбогдох утас: +976 76002220

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх