Хайх

АПУ компани Heineken шар айргийг Монголдоо үйлдвэрлэж эхэллээ

АПУ компани Heineken шар айргийг Монголдоо үйлдвэрлэж эхэллээ

Үйлдвэрээс шууд хэрэглэгчийн гарт

Text: А.Сарнай


Дэлхийн шар айргийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхаж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, олон улсад өрсөлдөхүйц өндөр чанарыг баримтлан ажилладаг АПУ компани Нидерландын 150 жилийн түүхт Heineken шар айргийг эх орондоо үйлдвэрлэж эхэллээ. Үргэлж хамгийн чанартай, хамгийн сайн, хамгийн шинэ шар айраг хэрэглэхийг уриалдаг АПУ компани ийнхүү Монголын хэрэглэгчдэд дэлхийд алдартай, премиум зэрэглэлийн шар айргийг үйлдвэрээс нь шууд авч, шинэхнээр нь хэрэглэх боломжийг олгоод байгаа юм.


ЧАНАР СТАНДАРТААР ТЭРГҮҮЛЭГЧ

Дэлхийн шар айргийн зах зээлийн тэргүүлэгч бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн нь Монголын шингэн хүнсний салбарт томоохон дэвшил болж, шар айраг үйлдвэрлэл техник технологийн хувьд улам хүчирхэгжиж буйг баталлаа. Учир нь Heineken шар айргийг Монголд үйлдвэрлэх эрхийг авахын тулд улс орнууд урт хугацааны туршид маш олон шалгууруудыг давдаг байна. Тухайлбал, өндөр стандарт бүхий Нидерланд улсын Олон улсын чанарын лаборатори руу (Quality Assurance Laboratory) гурван удаа дээж явуулж, тус бүр долоон оноогоор тэнцэх шаардлагатай. Ийнхүү дээж баталгаажсаны дараа Heineken брэндийн Олон улсын судалгаа, хөгжүүлэлтийн багийнхан амтлагаа хийж эцсийн хариуг гаргадаг байна. Энэ мэтчилэн нарийн шалгууруудыг давж, тус шар айргийг Монголд үйлдвэрлэх эрхийг авч чадсан АПУ компани чанар стандартаараа тэргүүлэгч гэдгээ дахин батлан харууллаа.

АПУ компани Heineken шар айргийг Монголдоо үйлдвэрлэж эхэллээ (фото 1)

ПРЕМИУМ ЗЭРЭГЛЭЛИЙН ШАР АЙРАГ

Heineken шар айргийг дээд зэргийн арвайн цайвар болон хар соёолж, зөрөг цэцгийг цэнгэг уснаа хандлан, сонгомол хөрөнгөөр исгэж гаргадаг бөгөөд нэг багц шар айраг гаргахын тулд дор хаяж 28 өдөр зарцуулдаг байна. “Heineken зөвхөн шар айраг борлуулдаггүй, харин сайхан цаг мөчүүдийг бий болгодог” хэмээн бахархалтайгаар зарлаж, хэн бүхний сонирхолд нийцэх бүтээгдэхүүн санал болгож чаддаг тэд 2023 онд дэлхийн хамгийн өндөр борлуулалттай шар айраг болж чадсан юм.

Шар айргийн салбарт зуун дамнан оршиж буй Heineken брэнд өдгөө дэлхийн 190 гаруй улсад борлуулагддаг хэдий ч ердөө 70 орчим улс л дотооддоо үйлдвэрлэх эрхийг авч чадсан байдаг аж.

АПУ компани Heineken шар айргийг Монголдоо үйлдвэрлэж эхэллээ (фото 2)

Энэхүү нийтлэл нь зөвхөн 21-с дээш насныханд зориулагдсан болно. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

APU COMPANY

Facebook: APU Company

Instagram: apu_company_official

Вэбсайт: www.apu.mn

Холбогдох утас: +976 76002220

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх