Хайх

Цагт 1130 км туулах Hyperloop хурдны галт тэрэг Братислав, Вена, Будапешт хотыг холбоно

Цагт 1130 км туулах Hyperloop хурдны галт тэрэг Братислав, Вена, Будапешт хотыг холбоно

Хот хооронд ердөө найман минут

Text: Б.Амина


Зураг:

Японы цахилгаан соронзон маглев хурдны галт тэргэнд дуунаас хурдан өрсөлдөгч бий боллоо

Газар дээрх нэгэн хурдыг шинэчлэн тогтоох төсөл хэрэгжиж эхлээд байна. Удахгүй өөртөө вакуум болон маглев галт тэрэгний зарчмыг хослуулсан Hyperloop гэх шинэ хурдны галт тэрэг бий болох нь ээ. Энэ галт тэрэг цагт дунджаар 1130 км хурдлах гэнэ. 

Энэхүү Hyperloop галт тэрэг Братислав, Вена, Будапешт гэсэн гурван хотыг холбох юм байна. Нэг хотоос нөгөө хот хүрэхэд машинаар нэг цаг гаруй хугацаа зарцуулах шаардлагатай байсан бол Hyperloop ердөө найман минутын дотор энэ зайг туулах болно. Төсөл хэзээ бодитоор хэрэгжих нь одоогоор тодорхойгүй байгаа ч Hyperloop Transportation Technologies компанийн төлөөлөгчдийн хэлж буйгаар дуунаас хурдан тээврийн хэрэгслийн бүтэц тун удахгүй бэлэн болох гэнэ.

Сануулахад анхны вакуум галт тэргийг 2012 онд Илон Маск санаачилж байсан билээ.

Цагт 1130 км туулах Hyperloop хурдны галт тэрэг Братислав, Вена, Будапешт хотыг холбоно (фото 1)Цагт 1130 км туулах Hyperloop хурдны галт тэрэг Братислав, Вена, Будапешт хотыг холбоно (фото 2)Цагт 1130 км туулах Hyperloop хурдны галт тэрэг Братислав, Вена, Будапешт хотыг холбоно (фото 3)

цааш үзэх