Хайх

Их Британи Европын Холбооноос гарлаа

Их Британи Европын Холбооноос гарлаа

Бүх нийтийн санал асуулгаар

Text: Г.Тэмүүлэн


Их Британи улс 43 жилийн дараагаар Европын холбооноос гарч байна

Өчигдөр Их Британи улс Европын Холбооноос гарах үгүйг шийдвэрлэх бүх нийтийн санал асуулга явагдсан. Тэгвэл хэдхэн цагийн өмнө энэхүү санал асуулгын дүн гарч 52% ба 48%-ийн харьцаатайгаар Их Британи улс ард түмнийхээ нийт олонхын саналаар Европын Холбооноос гарах болсныг BBC телевизээс бид уламжилж байна. Санал асуулгад нийт 30 гаруй сая хүн саналаа өгсөн нь 1992 оны сонгуулиас хойшхи хамгийн өндөр идэвхтэй (71.8%) олон нийтийн санал асуулга болжээ.

Энэхүү санал асуулгад оролцогсдоос Лондон хотын оршин суугчид болон Шотланд Европын Холбоонд үлдэхийн төлөө дийлэнх саналаа өгсөн бол Уэльс болон Англичуудын олонх нь Европын холбооноос гарах санал өгчээ. Уг санал асуулгын үр дүнтэй холбоотойгоор Их Британий тусгаар тогтнолын намын (UKIP) тэргүүн Найжел Фараж тодорхойлж, "Энэ өдөр бол Их Британий Тусгаар тогтнолын өдөр" гэж хэлсэн байна.

цааш үзэх