Хайх

iPhone 5SE гуравдугаар сарын 21-нд танилцуулагдана

iPhone 5SE гуравдугаар сарын 21-нд танилцуулагдана

Удахгүй

Text: Б.Амина


Зураг:

Apple iPhone 5 загварын үргэлжлэл iPhone 5SE болон бусад шинэчлэгдсэн хэрэгслүүдээ гуравдугаар сарын 21-нд танилцуулахаар болжээ

iPhone 5SE загварын сүүлийн Е үсэг нь enhanced буюу сайжруулсан гэх үгний эхний үсэг юм. Шинэхэн загвар A8 болон M8 чиптэй, панорам зураг авах, мөн Apple Pay болон Live Photos зэрэг горимтойгоор гарна. Хэмжээ нь өмнөх iPhone 5 загвартай адил дөрвөн инч бөгөөд өнгөний хувьд iPhone 6s загварынхтай адил гурван өнгөний сонголттой байх юм. Харин үнийн хувьд 550 доллараар худалдаалагдах таамагтай байгаа.

Гуравдугаар сарын 21-нд болох танилцуулгын үеэр шинэчлэгдсэн iPad, Apple Watch болон шинэ загварын цагны оосор мөн танилцуулагдана.

 

цааш үзэх