Кейт Миддлтон өөр нэгэн гүнжийн стилийг дуурайсан уу?
Энэ талаар The Telegraph сонин мэдээллэж байна
Өчигдөр The Telegraph сонины загварын редактор Бетан Холд Кембрижийн гүнгийн авхайн талаар нэгэн сонирхолтой нийтлэл дэлгэсэн байна. Тэрээр Кейт Миддлтоны стилийг 45 настай Данийн гүнж Мэригийнхтэй тун адилхан байгааг олж анзаарчээ.
"Нэгэн удаа Карл Лагерфельд Мэри гүнжийг Кейт Миддлтоны эгч хэмээн нэрлэж байсан. Үүнд ч гайхаад байх зүйл үгүй л болов уу" хэмээн Холд ярьсан байна.
Кейт ба Мэри нар 2011 онд UNICEF-ийн арга хэмжээ, мөн 2016 онд Аскотын морин тойруулга дээр нийт хоёр удаа хамтдаа олон нийтийн өмнө гарч байжээ. Сэтгүүлч бүсгүйн мэдэгдсэнээр бол тэд олон жилийн турш хоорондоо холбоотой байсан гэнэ.
The Telegraph сонины онцолсноор хааны гэр бүлийн стилийг бусад чөлөөт хувцасны брэндтэй хослуулан илүү "ардчилсан" болгох санааг анх Кейт биш харин Мэри гаргасан аж. Бусад хааны удмын гишүүдээс Данийн гүнж Мэри хамгийн түрүүнд "энгийн ажил хэрэгч эмэгтэй" шиг хувцаслаж эхэлсэн байна. Тэрээр өөрийн стилийг даашинз хэлбэрийн пальто ба юбкатай хослол дээр үндэслэн бүрдүүлсэн байдаг. Харин бид энэ стилийг хамгийн анх Кейт Миддлтон үүсгэсэн хэмээн андуурдаг гэж Бетан Холд хэлсэн юм.