ХААН Банкны зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан Glamour кредит карт шинэчлэгдлээ
Үлэмж төгөлдөр бүсгүй танд зориулан үзэмж төгсийг урлав
Ингээд шинэчлэгдсэн Glamour кредит картын онцлог болон давуу талуудтай танилцацгаая.
Дахин давтагдашгүй шинэлэг дизайн
Glamour кредит карт нь classic болон premium гэсэн хоёр төрлийн сонголттой болж шинэчлэгдсэнээс гадна өөрөөсөө анхилам үнэр ялгаруулах онцгой технологиор үйлдвэрлэгдсэн гэдгээрээ бидний анхаарлыг татаж чадсан юм.
Харин картын дизайныг орчин үеийн Монгол зургийн төлөөлөгч, уран бүтээлч Х.Энхномин болон О.Үржинханд нар гаргасан бөгөөд тэдний урласан зургууд нь эмэгтэй хүний гоо сайхан, эрхэмсэг чанар, эгэлгүй байдлыг төгс илэрхийлж чадсан байна. Тухайлбал уран бүтээлч О.Үржинхандын Glamour Classic картад зориулан зурсан Үлэмж Төгөлдөр бүтээлд бүсгүй хүний уян зөөлөн дүр төрх, нандин шинж чанар, дотоод гоо сайхныг тайван мэдрэмж төрүүлэм номин ногоон өнгө болон гоёмсог цэцэгсээр чимж илэрхийлсэн байв. Харин Х.Энхномингийн Glamour Premium картад зориулан урласан Гоо бүтээлд чамин тансаг төрхтэй үзэсгэлэнт тогос болон хун шувууг өнгө алагласан цэцгэн хээ, ялдам ягаан өнгөтэй нэгтгэн эмэгтэй хүний бүхий л гайхалтай хэв шинжийг харуулахыг зорьжээ.
Түүнчлэн онцгой өнгө төрхтэй тус загварууд нь зөвхөн Glamour кредит картад зориулан бүтээгдсэн цор ганц, дахин давтагдашгүй бүтээлүүд гэдгээрээ онцлог юм.
Glamour кредит картын шинэчлэгдсэн нөхцөл
Энэхүү зээлийн эрхтэй кредит карт нь бүсгүйчүүдийн онцлог хэрэгцээ, амьдралын хэв маягт нийцсэн олон төрлийн хөнгөлөлт, урамшууллыг санал болгодог гэдгээрээ хэрэглэгчдийн дунд алдартай. Тухайлбал тус картыг дэлхийн хаана ч ашиглах боломжтой, хамгийн бага хүүтэй төдийгүй ГОВЬ, Michel & Amazonka тэргүүтэй 114 байгууллагаар үйлчлүүлэхэд 1-15% хүртэлх онцгой хөнгөлөлт эдлэх боломжийг олгодог байна. Мөн нэхэмжилсэн нийт төлбөрийг хугацаандаа багтаан бүрэн төлбөл худалдан авалтын хүү тооцдоггүй бөгөөд зээлийн эрхээ ашиглан онлайн вэбсайт, аппликэйшнээс бараа бүтээгдэхүүн захиалах, үйлчилгээ авах боломжтой гэхчлэн маш олон давуу талтай аж.
Glamour Classic болон Glamour Premium карт нь нөхцөл болон зээлжих эрхийн хувьд ялгаатай учир энд дарж картын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Glamour кредит картын хөнгөлөлт, урамшуулал
Эхний 30 харилцагчид зориулсан онцгой урамшуулал:
Glamour кредит картын хоёр төрөл буюу Classic болон Premium загвараас тус, тус анхлан захиалсан эхний 15 харилцагч ХААН Банкны ГОВЬ ХК-тай хамтран бүтээсэн 100% ноолууран шаалийн эзэн болох боломжтой аж.
Түүнчлэн харилцагчид 2025 оны нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 10-ны хооронд Digi Pay аппликэйшнд Glamour кредит картаа холбон И-Март салбар дэлгүүрт худалдан авалт хийхдээ кассын дэлгэцээс Digi Pay аппликэйшнийг сонгон, өөрийн Digi Pay аппликэйшнийхээ QR цэсээр төлбөрөө төлбөл буцаан олголт авах боломжтой. Харин буцаан олголтыг харилцагчийн гүйлгээ хийсэн ХААН Банкны дебит картын данс руу 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр автоматаар шилжүүлэх аж.
Буцаан олголтын нөхцөл:
- Нэг харилцагчийн худалдан авалтын дээд дүн: 500,000₮
- Нэг харилцагчийн худалдан авалтын доод дүн: 50,000₮
- Аяны хугацаанд нэг харилцагчид буцаан олгох дээд дүн: 50,000₮
- Аяны хугацаанд нэг харилцагчид буцаан олгох доод дүн: 5,000₮
Мөн харилцагчид картынхаа хөнгөлөлт, урамшууллын мэдээллийг Digi Pay аппликэйшний Лояалти цэс болон ХААН Банкны вэб хуудаснаас харах боломжтой.
Эрхэмсэг бүсгүй таны амьдралын хэв маяг, үнэ цэнийг илтгэх шинэчлэгдсэн Glamour кредит картыг Khan Bank аппликэйшнээр захиалан, үнэгүй хүргүүлэн аваарай.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Утас: 1800-1917
Вэбсайт: www.khanbank.com
Facebook: Khan Bank
Instagram: @khan_bank
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт