Хайх

Хар дарсан зүүд: Женнифер Энистон Emirates-ын сурталчилгаанд

Хар дарсан зүүд: Женнифер Энистон Emirates-ын сурталчилгаанд

Баарны эрэлд

Text: Б.Амина


Зураг:

Emirates Airlines компанийн нислэгийн туршид үзүүлдэг онцгой үйлчилгээний сурталчилгаанд Женнифер Энистон тогложээ

Сурталчилгаанд жүжигчин нислэгийн явцдаа усанд орох газар хайсанд (тэрбээр усанд орохгүй л бол баар орж чадахгүй) бүдүүлэг онгоцны үйлчлэгчид шоолон инээлдэнэ. Нислэгийн багийн хамт олон онгоцонд усанд орох өрөө болон баар байхгүй хэмээн бүсгүйг инээдээр булна. Аз болж Энистон хар дарж зүүдлэсэн байх бөгөөд нойрноосоо сэрэн алдарт A380 онгоцны бизнес ангилалын хувийн тасалгаанд явж буйгаа ухаарна.

Тэнд жүжигчинд хэрэгтэй байсан усанд орох өрөө, баар бэлэн байх ба соёлтой бармен түүний хар дарсан зүүдний гомдлыг инээмсэглэн сонсоно. Энистон боломжийг алдалгүйгээр бусдад дахин нэг удаа түүний хошин шогийн авьяас хувиршгүй гэдгийг батлаж чадлаа.

цааш үзэх