Хайх

ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх эмийг үйлдвэрлэлтэнд орууллаа

ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх эмийг үйлдвэрлэлтэнд орууллаа

Truvada

Text: Buro.Mongolia


Зураг:

АНУ-ын Хүнс ба Эмийн хяналтын газраас (FDA) Truvada нэртэй женерик (патентгүй) эмийг масс үйлдвэрлэлтэд оруулахыг зөвшөөрлөө. Энэхүү эм нь ХДХВ-ээс (Хүний Дархлал Хомсдолын Вирус) урьдчилан сэргийлдэг бөгөөд мөн халдвар авсан хүмүүсийн эмчилгээнд хэрэглэгддэг байна. Тус эмийг 2021 онд масс үйлдвэрлэлтэд оруулна хэмээн тооцоолж байсан ч эмч нар үйлдвэрлэлтийн хугацааг урагшлуулж чаджээ.

Truvada бол ХДХВ-ын халдвар авсан хүмүүсийн эмчилгээнд хэрэглэгдэх антиретровирусын эмчилгээ юм. Уг эмийг мөн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой. Тодруулбал, Truvada эмийг уусан хүн ХДХВ халдвар авах магадлалыг бэлгийн харьцаанд орсноос 72 цагийн дотор 99% хүртэл бууруулах боломжтой аж. Энэхүү эмчилгээ нь өмнө нь олонд танигдсан байсан ч, хэтэрхий өндөр үнэтэй тул (30 ширхэг нь ойролцоогоор 1500 доллар) хүмүүс илүү хямд хувилбарыг нь 2012 оноос хойш хүлээж байжээ. 

Одоогийн байдлаар Truvada эм ямар үнэтэйгээр худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа ч анхны хувилбараасаа 80% хямд болно гэх таамаглал дэвшээд байна.

 

 

цааш үзэх