Хэвлэх: Polaroid мини принтертэй камер гаргалаа
Хувьсал
Polaroid Snap гэх холимог камер бүтээжээ. Энэхүү камер нь бэхний тусламжгүй зураг хэвлэгчтэй гарчээ
Polaroid-ын өвөрмөц принтер нь ажиллахдаа өнгөгүй кристал бүхий тусгай цаасан дээр дулааны нөлөөгөөр өнгө гарган хэвлэдэг байна. Энэхүү принтерээр 50 × 75 мм хэмжээтэй зураг хэвлэхэд ойролцоогоор нэг минут зарцуулдана.
Шинэхэн Snap камерт 10 мегапикселийн мэдрэгч болон фокус тохируулах дуран суулгажээ. Холимог зургийн камер нь дэлгэцгүй ч гэсэн микро SD картны оролттой, хар цагаан зураг авах, цагийн тохиргоотой зураг дарах боломжтой. Энэхүүод өнгөөр хэвлэгчтэй камер энэ оны сүүлээр 100 ам.долларын үнэтэй худалдаанд гарна.
Дашрамд дурдахад, тэд мөн гар утаснаасаа хүссэн зүйлээ хэвлэж болох бяцхан принтер бүтээхээр Kickstarter дээр мөнгө цуглуулж эхэлсэн байна.