Хайх

Хунтайж Харри гэрлэлтийн гэрээ хийхээс татгалзлаа

Хунтайж Харри гэрлэлтийн гэрээ хийхээс татгалзлаа

Меган Маркл ба хунтайж Харри нар аз жаргалтай амьдарна гэдэгт итгэлтэй байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн хунтайж Харри тун удахгүй жүжигчин Меган Марклтай гэрлэнэ. Гэхдээ хунтайж Харри хуримын ёслолоос өмнө гэрлэлтийн гэрээ байгуулахаас татгалзсан байна. Ингэснээр тэрээр  өөрийн ах хунтайж Уильямын жишгийг дагаж байгаа аж. Тодруулбал хунтайж Уильям ба Кейт Миддлтон нар долоон жилийн өмнө гэр бүл болохдоо гэрлэлтийн гэрээ байгуулж байгаагүй юм.

"Харрид гэрлэлтийн гэрээ байгуулах тухай бодол огт төрөөгүй. Тэдний гэрлэлт удаан үргэлжилнэ гэж Харри анхнаасаа итгэж байсан учраас түүнд ямар нэг зүйлд гарын үсэг зурах шаардлага байгаагүй" гэж хунтайжийн найз Daily Mail-д хуваалцжээ.

Сонирхуулахад одоогийн байдлаар хунтайж Харригийн хөрөнгө ойролцоогоор 30 сая фунт стерлингээр үнэлэгдэж байгаа бол Меган Марклынх 4 сая фунт стерлингэд хүрнэ гэж мэргэжилтнүүд үздэг байна.

Мөн эргэн сануулахад Меган Маркл өмнө нь жүжигчин, продюсер Тревор Энгельсонтой гэрлэж байсан ч харамсалтай нь тэдний гэрлэлт ердөө л хоёр жил үргэлжилсэн түүхтэй. 

Хунтайж Харри ба Меган Маркл нар 2018 оны тавдугаар сарын 19-нд гэрлэлтээ батлуулах болно. Тэдний гэрлэх ёслол Беркшир дахь Виндзорын цайз дотор байрладаг Гэгээн Жоржийн сүмд зохион байгуулагдах билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх