Хайх

Кристен Стюарт өөрийн найз бүсгүй Дилан Мейертэй сүй тавьснаа зарлалаа

Кристен Стюарт өөрийн найз бүсгүй Дилан Мейертэй сүй тавьснаа зарлалаа

“The Howard Stern Show”-д өгсөн ярилцлагадаа хэлжээ

Text: Buro.Mongolia


Саяхан нээлтээ хийсэн Диана гүнжийн түүхийг өгүүлэх “Spencer” киноны од, жүжигчин Кристен Стюарт өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 2-нд “The Howard Stern Show” радио нэвтрүүлэгт ярилцлага өгч байхдаа найз охин Дилан Мейертэй сүй тавьснаа зарласан байна. Daily Mail вебсайтын дамжуулснаар Кристен “Бид үнэхээр гэрлэх гэж байгаа” гэж хэлжээ.

Жүжигчин бүсгүйн хуваалцсанаар кино зохиолч Дилан Мейер эхлээд гэрлэх санал тавьсан байна. Кристен 2019 онд мөн л Ховард Стерний нэвтрүүлэгт ярилцлага өгч байхдаа найз охинтойгоо гэрлэхэд бэлэн байгаагаа зарлаж байсан бол тухайн үеэс хоёр жилийн дараа түүний хүсэл ийнхүү биеллээ олжээ.

Кристен болон Дилан нар анх 2015 онд танилцаж байсан ч 2019 оноос үерхэж эхэлсэн билээ. Хэвлэлүүд Кристеныг загвар өмсөгч Стелла Масквеллээс салсны дараагаар Дилантай хайр дурлалын харилцаатай болсон талаар мэдээллэж байсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх