М харилцагчийн үйлчилгээний төвийг дотроос нь харцгаая
Дансандаа орлого хийхийн тулд л бүтэн өдөржин дугаарлан зогсоод, зам дээр түгжирч буй мэт үр ашиггүй олон цагийг банкин дотор өнгөрүүлдэг байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр техник технологийн асар хурдацтай хөгжлийн ачаар “банк” бидний гар утсанд байрших болсны сацуу аливаа үйлчилгээний байгууллага харилцагчдын цаг завыг хэмнэх, ая тухыг хангах, мөн түүнчлэн ажилчдынхаа ажлын байрны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулах болжээ.
Тухайлбал, 45,000 гаруй ажилтантай дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч банкнуудын нэг Goldman Sachs-ын дийлэнх хувийг миллениал болон Z үеийн ажилчид бүрдүүлдэг. Тэгвэл тэд шинэ үеийн залуусын хэрэгцээ шаардлага, ажиллах арга барилын ялгаатай байдлаас үүдэн олон жилийн турш баримталж ирсэн дүрэмт хувцасны хатуу бодлогодоо өөрчлөлт оруулж, ажилчдадаа тодорхой хэмжээнд чөлөөт хувцас өмсөхийг зөвшөөрч эхэлсэн бөгөөд ингэснээр ажлын байрны орчин илүү энгийн, тав тухтай болохоос гадна ажлын үр дүнд эерэг нөлөө авчирна хэмээн үзсэн байна.
Тэгвэл саяхан Шангри-Ла Моллын гурван давхарт шинэ харилцагчийн төвөө албан ёсоор нээсэн М банк Монголын банкны салбарт шинэ салхи сэвэлзүүлж, өндөр жишиг тогтоогоод байна. Бүрэн дижитал дээр суурилсан Монголын анхны Необанк тодотголтой М банк нь санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх хэвшмэл ойлголтыг дахин загварчилсны адилаар нийтэд үйлчлэх харилцагчийн үйлчилгээний төвийг ч шинэ түвшинд авчирч чадлаа.
М банк нь харилцагчдынхаа сайн сайхан байдлыг дэмжиж, эрүүл санхүүгийн орчныг бий болгохыг зорин ажилладаг бөгөөд шинэ харилцагчийн төвөөрөө дамжуулан гэрээ байгуулах гэхчлэн зайлшгүй биеэр ирэх шаардлагатай нэмэлт үйлчилгээг үзүүлэх юм.
М Харилцагчийн төвийн давуу тал
Хүн төвтэй
Хэрэглэгчид үйлчлэх хэсэг нь хэт албаны, хүйтэн хөндий өнгө аястай бус харилцагчид ямар ч тохиолдолд ая тухтай үйлчлүүлэх орчныг бүрдүүлэхэд онцгой ач холбогдол хандуулжээ. Түүнчлэн байгаль дэлхийтэйгээ ойр байгаа мэт мэдрэмж төрүүлэх олон төрлийн ургамал, нэгэн жигд гэрэлтүүлэг, өндөр технологийн агааржуулалт болон автомат үнэртүүлэгчийн систем зэргийг шийдэж өгсөн байна.
Орон зай, инженерчлэлийн ухаалаг төлөвлөлт
Харилцагч зөвхөн үйлчилгээний ажилчдаас төдийгүй ил байрлах таблетуудаас өөрт хэрэгтэй үйлчилгээг маш хялбараар авах боломжтой. Таблетууд нь ойлгоход амар, чөлөөт ашиглалттайгаас гадна өндөр хурдны интернэт, ширээ, сандал, цэнэглэгч гэх мэт үйлчлүүлэгчдэд шаардлагатай бүхий л зүйлсийг цогцоор нь хангаж өгсөн.
Энгийн бас нөхөрсөг
М харилцагчийн төвөөр ормогц хөтөч таныг угтаж, чиглүүлэхийн сацуу "Өөр тодруулах зүйлс байна уу?", "Ойлгохгүй зүйл байсан уу?" гэх мэт нээлттэй асуултаар туслахад бэлэн буйгаа тогтмол илэрхийлэх болно. Үүнээс гадна хэт мэргэжлийн, албархуу бус, энгийн, нөхөрсөг байдлаар ижил түвшнээс харилцаж, шаардлагатай зөвлөгөөг өгч ажиллах бөгөөд та эндээс оочир дараалалгүй банкны үйлчилгээ авч, цаг заваа хэмнэх боломжтой.
Сэтгэл ханамж
М банк ажилчдынхаа ажлын байрны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд шаардлагатай орчин, орон зай, хэрэгцээг бүрэн хангаж ажилладаг. Учир нь тэд ажилчид сэтгэл ханамж өндөртэй байж л үйлчлүүлэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлж, эерэг нөлөөллийг бий болгож чадна хэмээн үздэг байна.
Дүрэмт хувцасны шинэ хэв маяг
М харилцагчийн төвийн бас нэгэн уламжлалт бус онцлог бол ажилчдын дүрэмт хувцас. Тэд брэндийн нөхөрсөг байдлыг илтгэх албан бус ажлын байрны хэв маягийг онцолж буй бөгөөд олон цагийн турш суугаа ажил хийдэг ажилчдынхаа тав тух, эрүүл мэндийг чухалчлан авч үзжээ.
- Албаны болон энгийн загварыг хослуулсан олон төрлийн загварлаг төрх
- Олон цагаар сууж ажиллахад зориулсан биед эвтэйхэн, чөлөөт загвар
- Уламжлалт банкнуудын албан загварын хэв маягаас ялгарсан
- Брэндийн нөхөрсөг байдлыг илтгэх дүрэмт хувцас дээрх график хэвлэлт болон патч
М банк
Хаяг: Шангри-Ла Молл, 3 давхар, 318 тоот
Facebook: M bank
Instagram: mbankmongolia
Вэбсайт: www.m-bank.mn
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт