Швейцар болон Сингапур улсуудаар гэр бүлээрээ аялах маршрут
Юуг анхаарах вэ?
Аялал бидэнд зүгээр ч нэг дурсамж үлдээгээд зогсохгүй амьдралын чухал хичээл, томоохон хөрөнгө оруулалт болж өгдөг. Тэр дундаа гэр бүлээрээ аялах үед бяцхан үрдээ шинэ газар орон үзүүлэхийн зэрэгцээ биднээс өөр иргэншил, шашин шүтлэг, үзэл бодол, өөр соёлтой хүмүүс олон гэдгийг ойлгуулж, ялгаатай байдлыг хүндэтгэх талаар чухал туршлага болдог билээ.
Бид энэ удаад гэр бүлээрээ аялахад хамгийн шилдэгт тооцогддог Швейцар болон Сингапур улсуудаар хэрхэн аялж, санхүүгээ зөв тооцоолж, аяллын ухаалаг хадгаламж бий болгох талаар сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.
СИНГАПУР
Зүүн өмнөд Азийн хамгийн өндөр хөгжилтэй, чинээлэг улсуудын нэг болох Сингапур хот улс нь жил бүр дэлхийд гэмт хэргийн гаралт хамгийн багатай, аюулгүй орнуудын жагсаалтад дээгүүр бичигддэг. Тиймдээ ч энэ улсыг зорих жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байдаг бөгөөд үүнийгээ дагаад нийтийн тээвэр, үзвэр үйлчилгээ, хүртээмжтэй байдал нь маш сайн хөгжсөн байдаг. Мөн түүнчлэн жуулчид зөвхөн дэлгүүр хэсэхийн тулд Сингапур улсыг зорин ирдэг ба зургаа болон долдугаар сард томоохон брэндүүдийн хямдралын үе таардаг учраас энэ үед аялал жуулчлал оргил цэгтээ хүрдэг байна.
Хэрхэн явах вэ?
Нислэгийн маршрут: Улаанбаатар-Инчеон-Сингапур
Нислэгийн нийт хугацаа: 9 цаг 30 минут
Хаана байрлах вэ?
Санал болгох:
Marina Bay Sands, Hard Rock Hotel, Shangri-La Rasa, Village Hotel Sentosa by Far East Hospitality, The Warehouse Hotel
Анхаарах зүйлс:
Зочид буудлын орчин, байршил, төлбөр буцаалтын нөхцөл, тооцоо хийх үед нэмэгдэх бусад төлбөрүүд болон өглөөний цай багтсан эсэхийг анхаарна уу.
Юу идэх вэ?
Та Сингапур улсыг зорьсон л бол wanton noodle, chicken rice, kaya toast зэрэг алдартай гудамжны хоолнуудыг заавал амталж үзэхийг зөвлөж байна.
Юу хийх вэ?
1. ArtScience Museum - Заавал очиж үзэх урлаг болон шинжлэх ухааны музей
2. Gardens by the Bay - Гайхалтай бүтээн байгуулалт
3. Night Safari - Зэрлэг амьтдыг дэргэдээс нь
4. Universal Studios Singapore - Үлгэрийн баатруудын ертөнцөөр аялах боломж
5. Sentosa Island - Хиймэл арал
Гэр бүлээрээ аялахад ямар зардал гарах вэ?
Зочид буудлын дундаж үнэ: Нэг өдрийн 100 ам.доллар
Нэг хүний хоолны дундаж үнэ: 10-15 ам.доллар
Үзвэр үйлчилгээний дундаж үнэ: Том хүн 20-80 ам.доллар, Хүүхэд 10-60 ам.доллар
Нислэгийн тийзний дундаж үнэ: Хоёр талдаа 900-950 ам.доллар
ШВЕЙЦАР
Швейцар улс нь өмнөд хэсгээрээ Итали, баруун хэсгээрээ Франц, хойд хэсгээрээ Герман, зүүн хэсгээрээ Лихтенштайн, Австри улсуудтай хиллэдэг бөгөөд хөрш улсуудаас хамаарч герман, франц, итали, романш гэх дөрвөн өөр хэлээр ярьдаг. 2023 онд National Geographic сэтгүүлээс Швейцар улсыг гэр бүлээрээ аялахад хамгийн тохиромжтой орон хэмээн тодорхойлсон бөгөөд аюулгүй байдал, хүүхдэд ээлтэй орчноос гадна шоколад үйлдвэрлэлээрээ алдартай.
Хэрхэн явах вэ?
Нислэгийн маршрут: Улаанбаатар-Франкфурт-Цюрих
Нислэгийн нийт хугацаа: 10 цаг 20 минут
Хаана байрлах вэ?
Санал болгох: Trip Inn, Park Hyatt, Storchen Zurich, Zurich Marriott Hotel, Central Plaza Hotel
Анхаарах зүйлс: Сингапуртай харьцуулахад газар нутгийн хэмжээ том учраас зочид буудлаа сонгохдоо төлөвлөсөн бусад зүйлстэйгээ ойр байршил сонгохыг зөвлөж байна.
Юу идэх вэ?
Cheese fondue, rosti, burli зэрэг Швейцарын үндэсний хоолнуудыг амталж үзэхээс гадна олон төрлийн амтат шоколаднуудыг бүү мартаарай.
Юу хийх вэ?
1. Grindelwald Mountain Resort - Үлгэрийн орон
2. Jungfraujoch - Галт тэргээр хүрч болох Европ тивийн хамгийн өндөр цэг
3. Lindt Home of Chocolate - Шоколадны өлгий нутаг
4. The Rhine Falls - Байгалийн гайхамшиг
5. Palais de l’Isle - Түүхэн дурсгалт газар
Гэр бүлээрээ аялахад ямар зардал гарах вэ?
Зочид буудлын дундаж үнэ: Нэг өдрийн 180 ам.доллар
Нэг хүний хоолны дундаж үнэ: 25 ам.доллар
Үзвэр үйлчилгээний дундаж үнэ: 20-150 ам.доллар
Нислэгийн тийзний дундаж үнэ: Хоёр талдаа 1,200 ам.доллар
ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ХАДГАЛАМЖ
Ингээд гэр бүлээрээ аялах газраа сонгоод, маршрутаа гаргаад, зардлаа тооцоолчихлоо. Одоо харин аяллын хуримтлал үүсгэх хамгийн том ажил үлджээ. Хэрвээ юунаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байвал нийтээр өргөн хэрэглэдэг 50/30/20 гэх дүрмийг мөрдөх боломжтой бөгөөд та сарын нийт орлогынхоо 50 хувийг зайлшгүй хэрэгцээ буюу тогтмол зардалд, 30 хувийг өөрийнхөө хүссэн зүйлдээ буюу хувийн хэрэгцээнд, үлдсэн 20 хувийг аяллын хуримтлал болгон хадгалах боломжтой юм. Бид танд М банкнаас шинээр танилцуулж буй хугацаагаа хүссэнээрээ сонгож, өдрийн хүүгээ тооцуулах боломжтой дижитал хадгаламжийн үйлчилгээг танилцуулж байна. Та шинэ хэрэглэгч болж дансаа идэвхжүүлэхийн тулд нэг л удаа харилцагчийн төв болон түр цэгүүд дээр биеэр очин гэрээ байгуулах шаардлагатай ба үүнээс хойш хадгаламжийн данс нээх, орлого хийх зэрэг бүхий л үйлдэлээ зөвхөн М банкны аппликейшнаараа дамжуулан хийх боломжтой.
БИД ЯАГААД М БАНКИЙГ СОНГОХ БОЛСОН БЭ?
Зөвхөн цаанаас өгөгдсөн хязгаарлагдмал хугацаатай хадгаламжийн уламжлалт үйлчилгээг халж, өөрийн хүссэн хугацаагаар нээх боломжтой, дижитал хадгаламж.
Өдрийн хүүгээ ч мөн тооцуулах боломжтой.
Хадгаламж тус бүр дээр зохих нэрийг оруулж өгснөөр хуримтлалын аялал тань илүү эмх цэгцтэй, хялбар бас ойлгомжтой байх болно.
Монголын анхны Необанк М банк нь харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагад тохирсон санхүүгийн үйлчилгээ санал болгодог бүрэн дижитал, шинэ үеийн банк юм. Та хадгаламж нээх болон хаах, орлого хийх зэрэг бүхий л үйлдлээ М банкны аппликейшнаар хийх боломжтой.
M BANK
Хаяг: Сэнтрал тауэр, 1-р давхар
Утас: 1800 2929
Facebook: M bank
Instagram: mbankmongolia
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт