Хайх

Милан дах Bottega Veneta-гийн шинэ интерьертэй бүтик

Милан дах Bottega Veneta-гийн шинэ интерьертэй бүтик

Тухлаг тансаг орчин


Зураг: Buro 24/7 Russia

Алдарт Bottege Venetta Милан хот дах өөрийн гурав дах дэлгүүрээ түүхэн барилгад нээж, Home гэх загварынхаа анхны үзүүлэнгээ бий болголоо

 XVIII зууны Palazzo Gallarati Scotti байшинд орших энэ газар бол үнэхээр бүтик-гэр болжээ. Өрөөнүүдийг тэр чигт нь хуучнаар нь үлдээж дэлгүүрийн заал хэлбэрт оруулаагүй байна.  Орон зайг зохион байгуулсан хүмүүс түүхэн ханан дунд бүтээж болох хамгийн гэрсэг мэдрэмжийг төрүүлэхээр зэхжээ. Тасалгааны концепцийг бүтээлч захирал Томас Майер боловсруулж тансаг зүйлс болон түүхийг хослуулах төслийн удирдагчаар сонгогджээ.

Түүний энэхүү хичээл зүтгэлийн үндсэн дээр гал тогоо, зочны болон унтлагын өрөөнүүд чимэглэгдэж,  Bottega Veneta-гийн товчхон стиль нь харин Карло Карлоне болон Жованни Батиста Тьеполо нарын бийрэн ханын зурагнуудтай уялдан зохицох болжээ.

Милан дах Bottega Veneta-гийн шинэ интерьертэй бүтик (фото 1)

Энэхүү бүтик-гэрийн төсөлд мөн өөр брэндүүдийг оролцуулахаар уриалсан ба алдарт Murano-гийн ордон,  Koenigliche Porzellan-Manufaktur Berlin-ний шаазан эдлэлүүд болон Poltrona Frau буйдангийн үйлдвэр багтжээ. Ерөнхийдөө тэдний хамтын ажиллагаа өндөр зэрэглэлийн гэдгээрээ онцгойрч байгаа юм. Тавилга болон гал тогооны тоноглолууд бүтээхэд Bottega Veneta өндөр чанар бүхий материал ашигласан нь гарцаагүй. Шинээр нээгдсэн энэхүү орон зайг харахад үнэхээр тансаглал бас гэрсэг дотно мэдрэмжийг төрүүлнэ.

Милан дах Bottega Veneta-гийн шинэ интерьертэй бүтик (фото 2)Милан дах Bottega Veneta-гийн шинэ интерьертэй бүтик (фото 3)Милан дах Bottega Veneta-гийн шинэ интерьертэй бүтик (фото 4)Милан дах Bottega Veneta-гийн шинэ интерьертэй бүтик (фото 5)Милан дах Bottega Veneta-гийн шинэ интерьертэй бүтик (фото 6)Милан дах Bottega Veneta-гийн шинэ интерьертэй бүтик (фото 7)

цааш үзэх