NASA-гийн технологи Бенедикт Редгрувын дуранд
Past and Present Dreams of the Future
Бенедикт Редгрув Wired сэтгүүлтэй хамтран энэхүү төслийг долоон жилийн турш хийсэн байна. Тэрээр сансрын нисгэгчдийн хувцас хэрэгслүүдээс авахуулаад асар том сансрын хөлөг, жижиг хэмжээтэй роботууд гээд NASA-гийн ашигладаг бүхий л технологийн зургийг авчээ.
"Миний хувьд дэлхий дээр өөр хаана ч ийм эрчимтэй ба сонирхолтой байгууллага байхгүй. NASA бол дотроо шинжлэх ухаан, урлаг, дизайн, төсөл, бүтээн байгуулалтыг агуулж байдаг хамгийн том байгууллага юм. Тэд үргэлж урагш тэмүүлж, асуултын хариуг олж, шинэ технологийг бидний өдөр тутмын амьдралд нэвтрүүлдэг" гэж Редгрув өөрийн фото төслийн талаар ярьлаа.
"Past and Present Dreams of the Future" төслийн үргэлжлэлийг Orion сансрын хөлөг ба SLS пуужинг хөөргөх үед буюу 2018 онд гаргахаар төлөвлөсөн байгаа. Энэ үед Бенедикт томоохон хэмжээний үзэсгэлэн зохион байгуулж, ном гаргах болно.